dobu.mndobu

Хуулийг мөрдөж, биелүүлж чаддаг төрт улсад Д.Пүрэв-Очирыг огцруулах гарцаагүй нөхцөл бүрдсэн

Хуулийг мөрдөж, биелүүлж чаддаг төрт улсад Д.Пүрэв-Очирыг огцруулах гарцаагүй нөхцөл бүрдсэн

Булган аймгийн хэмжээнд улс төрийн асуудлаар бужигнаад цөөнгүй хонолоо. Засаг Д.Пүрэв-Очирыг Үндсэн хууль болон бусад хуулиудыг удаа дараа, ноцтой зөрчсөн гэж үзээд Булган аймгийн ИТХ "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийг мөрдлөг болгон огцруулах шийдвэрийг гаргасан. 


Тодруулбал, мөн хуулийн 64.2.2-т "Хууль тогтоомж удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн" гэж заасны дагуу шийдвэрлэсэн нь энэ. Ардын нам ялсан аймгийн ИТХ нь өөрөө Засаг даргаа хуулиудыг удаа дараа зөрчсөн гэж үзээд огцруулчхаад байна. Гэтэл тус аймгаас тодорсон МАН-ын гишүүн хууль зөрчигч даргыг хамгаалж, үлдээхээр хөөцөлдөж эхэлжээ. 


Энэ бол хэн нэгний хөөцөлдлөгөөгөөр бүтдэг, үлддэг суудал огт биш. Улс төрийн шийдэл гэхээсээ илүү хууль ёсны шийдэл гарах ёстой. Хуулийг мөрдөж, хуулийг биелүүлж, хуулийг дээдэлж чаддаг төрт улсад Д.Пүрэв-Очирыг гарцаагүй явуулах нөхцөл бүрдсэн. Иргэд нь эсэргүүцээд, ИТХ нь шийдчихээд байхад түүнийг үлдээнэ гэсэн шийд гарвал улс төрийн ойлгомжгүй байдал үүснэ. Мордохын хазгай гэгчээр Булган аймгийн Засаг даргад нэр нь дуулдаж эхлээгүй шахам байхдаа л эсэргүүцэлтэй тулгарсан Д.Пүрэв-Очир ажлаа аваад хоёр сар гаруй хугацаанд ажиллахдаа л  Монгол Улсын хуулиудыг уландаа гишгэж, хуулийн байгууллагуудыг үл тоож эхэлсэн. Ийм хүний асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдэх болно. 


Хууль зөрчигчийг хамгуулж үлдэх үү хөөж явуулах уу гэдгийг шийдэх торгон агшин Цагаан сарын баяраас өмнө тохиох бололтой. Хэн нэгэн аймгийн Засан дарга болоод Вант улсаа байгуулсан мэт хэмжээлшгүй эрх эдлэн, хууль зөрчиж, дураараа авирладаг явдлыг таслан зогсоох шинэ кэйс болох нь дамжиггүй. Булганчууд шийдвэрийг амьсгаа даран хүлээж байна. 

Гагцхүү энэ эрхэм албан тушаалдаа үлдвэл хууль зөрчөөд ч хамаагүй Булган аймгийг зайдалж суух хэн нэгэн гишүүний санаархал л биелнэ.

Хуваалцах:

|
Хөшөөтийн ордын талаар хэн, юу хэлэв

Хөшөөтийн ордын талаар хэн, юу хэлэв

8 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна

2 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо

Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо

13 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов

Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов

18 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.