dobu.mndobu

"Х.Наранхүү “Энержи Ресурс“-д Тавантолгой ордоос тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон"

"Х.Наранхүү “Энержи Ресурс“-д Тавантолгой ордоос тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон"

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Ерөнхий сайдын 2025 оны 32-р захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордыг хувийн хэвшилд олгосон дүгнэлтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийг боловсруулж УИХ-д уламжлахаар болж байна.

Ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа нэлээд олон асуудлыг судаллаа.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд "Энержи Ресурс" компанитай гарын үсэг зурсан 2008.03.21-ний өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай баримт бичиг нь Стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл, "Энержи Ресурс" компанитай гэрээ байгуулж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зэргийг зөрчсөн үйлдэл болжээ.

Энэ асуудлаар Монгол Улсын Их хурал 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгойн орд газар тэр дундаа "Энержи Ресурс" компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулчхаад байхад гэрээ хийж, хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх эрх тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдад байгаагүй.

Тэр үеийн Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү гэгчид энэ асуудлаа эргэн шийдвэрлэж, Засгийн газар болон УИХ-д танилцуулахыг даалгачхаад байхад бүх процессыг зөрчсөн байна.

Монгол Улсын Их хурал 2007 онд тогтоол биелээгүй, өдий хүртэл зөрчигдөж ирсэн байна гэдэг дүгнэлтийг танилцууллаа. Тэр байтугай шалгах ёстой нөхцөл байдлууд тодорч байна. Өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг цаашид хууль хяналтын байгууллагаар цаашид шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Ухаахудагийн орд газартай холбоотой тогтоолын төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж шийдвэрлүүлэх нь зөв гэсэн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа" гэв.

Хуваалцах:

|
Лхагва гарагийг ДУУСТАЛ бүх нийтээр АМАРНА

Лхагва гарагийг ДУУСТАЛ бүх нийтээр АМАРНА

8 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цагаан сараар зарим газруудад +6 градус хүрнэ

Цагаан сараар зарим газруудад +6 градус хүрнэ

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус байна

6 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Хөшөөтийн ордын талаар хэн, юу хэлэв

Хөшөөтийн ордын талаар хэн, юу хэлэв

13 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна

19 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.