dobu.mndobu

БНСУ руу 7 хоногт 80 хүртэлх нислэг үйлдэх боломжтой боллоо

0

НийтлэлчInfo

Огноо2023-02-17

БНСУ руу 7 хоногт 80 хүртэлх нислэг үйлдэх боломжтой боллоо
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн Агаарын тээврийг либералчлах асуудал бодитоор хэрэгжиж эхэллээ. Монгол Солонгосын хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын талтай агаарын харилцааны уулзалт хэлэлцээ хийж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. 
 
Санамж бичигт; 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмж зуны улиралд БНСУ-ын талаас долоо хоногт 6000 хүний багтаамжтай 22 удаагийн давтамжтай, Монгол Улсын талаас долоо хоногт 6000 хүний багтаамжтай 27 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр нэмэгдүүлж тохиролцлоо.
Улаанбаатар-Бусан чиглэлд давтамж, багтаамжийг нэмж долоо хоногт 585 суудлын багтаамжтай гурван удаагийн давтамжтай нислэг байсныг 1200 хүний суудлын багтаамжтай зургаан удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр болголоо.
Монголын агаарын тээвэрлэгчид БНСУ-ын “Инчёон” олон улсын нисэх буудал болон “Гимхэ” олон улсын нисэх буудлаас гадна өөр гурван орон нутгийн нисэх буудлаас тус бүр 600 хүний багтаамжтай гурван удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийг дэмжих салбар болгох зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан орон нутгийн Ховд, Даланзадгад, Чойбалсан хотуудыг агаарын харилцааны хэлэлцээрт цэгээр нэмж, харилцан шинэ гурван чиглэл нээх зарчмаар хамтран ажиллахаар боллоо.
Карго нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх замаар үнэ бууруулах тал дээр санал нэгдлээ.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон бусад боломжит байгууллагуудын хөрөнгө оруулалт болон туслалцаатайгаар Монгол Улсын орон нутгийн нисэх буудлуудыг 4C болгох төслийг хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо.

Хуваалцах:

|
Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

16 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.