dobu.mndobu

ЦАГ АГААР: Улаанбаатарт 4 градус, говийн нутгаар 10 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт 4 градус, говийн нутгаар 10 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2025 оны 02-р сарын 26-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшиж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-40 градус, Их нууруудын хотгор, Байдраг голын хөндийгөөр -30...-35 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -23…-28 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

Өдөртөө Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -8…-13 градус, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай газраар +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -13...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -17...-19 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -18...-20 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

 

Хуваалцах:

|
Дахиад гурван хоногийн бууз хийх ажилтай боллоо

Дахиад гурван хоногийн бууз хийх ажилтай боллоо

18 минутийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Лхагва гарагийг ДУУСТАЛ бүх нийтээр АМАРНА

Лхагва гарагийг ДУУСТАЛ бүх нийтээр АМАРНА

22 минутийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цагаан сараар зарим газруудад +6 градус хүрнэ

Цагаан сараар зарим газруудад +6 градус хүрнэ

1 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус байна

2 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Хөшөөтийн ордын талаар хэн, юу хэлэв

Хөшөөтийн ордын талаар хэн, юу хэлэв

21 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.