0
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх, Завханы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Баян–Өлгий, Увсын нутаг, Завхан, Ховдын ихэнх, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеээр цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-3° хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хэнтийн зүүн, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаа, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Хуваалцах:
Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт боллоо
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Маргаашаас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гуравдугаар сард ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж олон нийтэд зориулан айлдвар айлдана
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт 4 градус, говийн нутгаар 10 градус дулаан
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Сар шинийн барилдаанд зодоглох 256 бөхийн НЭРС
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хүүхдэд зориулсан "Эх орон" зурагт ном худалдаанд гарлаа
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
У.Шинийннэгэн: Намайг мэндэлсэн өдөр шинийн нэгэн тохиож байсан
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дахиад гурван хоногийн бууз хийх ажилтай боллоо
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Лхагва гарагийг ДУУСТАЛ бүх нийтээр АМАРНА
12 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Цагаан сарын хурал номтой холбоотой хэвлэлийн хурал хийнэ
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цагаан сараар зарим газруудад +6 градус хүрнэ
13 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Сар шинийн амралтын талаар хэлэлцэж байна
14 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус байна
14 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хуулийг мөрдөж, биелүүлж чаддаг төрт улсад Д.Пүрэв-Очирыг огцруулах гарцаагүй нөхцөл бүрдсэн
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.