dobu.mndobu

Маргаашаас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

Маргаашаас  цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

Маргаашаас /2025.02.27/ ирэх Пүрэв гараг хүртэл цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллана. Улсын хэмжээнд үүрэг хүлээсэн, хуваарь, томилгоот алба хаагчдаас гадна 5416 алба хаагчид нэмэлтээр үүрэг гүйцэтгэнэ.  

Нийслэл хотын хувьд 324 цэгт 1230 алба хаагч ажиллах бол орон нутагт 290 цэгт 580 алба хаагч ажиллах аж. 

Мөн улсын хэмжээнд гэр хорооллуудаар 5400 орчим цагдаагийн алба хаагч ажиллана. 

Нийтдээ 614 цэгт 1810 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Орон нутгийн замд хэвтээ, босоо тэнхлэгийн дагуу 100 км тутамд постууд ажиллаж байгаа аж.

Өнөөдөр тээврийн хэрэгслийн тэгш, сондгой зохицуулалт дуусна. 

Маргаашаас гарагийн зохицуулалт буюу 0, 5-аар төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй.

Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

Өнөөдрийн байдлаар хураагдаад байгаа 972 шил согтууруулах ундааг улсын коммист хүлээлгэн өгч устгах, шинжилгээнд хамруулах ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байна. 

Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа гурван хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэрэг байна. Үүний 90 орчим хувийг цахимаар залилах гэмт хэрэг эзэлж байна.

Тийм учраас иргэд бараагаа авсны дараа мөнгөө шилжүүлэх, баталгаатай газраас бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 
 

Хуваалцах:

|
Ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ

Ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна

10 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Лхагва гарагийг ДУУСТАЛ бүх нийтээр АМАРНА

Лхагва гарагийг ДУУСТАЛ бүх нийтээр АМАРНА

14 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цагаан сараар зарим газруудад +6 градус хүрнэ

Цагаан сараар зарим газруудад +6 градус хүрнэ

15 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус байна

15 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.