dobu.mndobu

Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг БҮРЭН ХОРИГЛОХ хуулийн төсөл өргөн барина

Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг БҮРЭН ХОРИГЛОХ хуулийн төсөл өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Цахим мөрийтэй тоглоомыг тоглож, зохион байгуулж, сурталчилж байгаа бүх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг чангатгана.

Зөвшөөрлийн хуулиар цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглож байна гэсэн үг.

УИХ-аар хэлэлцээд энэ хууль батлагдсанаар агентуудын үйл ажиллагааг бүрэн хориглоно. Хууль хэрэгжиж эхэлмэгц IOS, Аpple store, Мeta компани руу хууль хэрэгжүүлье гэдэг шаардлага тавьж, бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомын аппликэйшн татагдахаа болино. Хэрэв хууль зөрчиж, цахим мөрийтэй тоглоомыг өөр төрлийн линкнээс, VPN-ээр татаад тоглож байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Зар сурталчилгааны хууль, Зөвшөөрлийн хуулиудад өөрчлөлт оруулахаар болж байна" хэмээн ярилаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.