0
Газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурийг байрлуулна. Нийт 70 ширхэг шон сууриас өнөөдрийн байдлаар 26 суурийг өрөмдөөд байна. Өдөрт хоёр суурийг өрөмдөж, ажлын явц 30 хувьтай буюу дөрөвдүгээр сарын эхээр дуусгахаар хуваарийн дагуу хийгдэж байна. Тухайн байршилд усны түвшин гүн байгаа учраас цоргонууд гаргаж усыг дамжуулж өрөмдлөг хийж байгаа онцлогтой. Ингээд шинээр барих гүүрийг ирэх зургаадугаар сард нээхээр төлөвлөн ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэллээ.
Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.