dobu.mndobu

Инфляцыг өдөөж, иргэдийг шулсан шийдвэр гаргав

Инфляцыг өдөөж, иргэдийг шулсан шийдвэр гаргав

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнэ болон халуун, хүйтэн усны үнийг нэмэх шийдвэрүүд гаргасныг мэдэгдсэн билээ.

Тэрбээр “Дулааны үнийг 2025 оны тавдугаар сарын 16-наас 85 хувиар нэмэх зохицуулалт гарсан. Мөн 2025 оны есдүгээр сарын 16-наас ус сувгийн, халуун хүйтэн усны үнийг нэмэх шийдвэрүүд гарсан. Эдгээр шийдвэр нь инфляцыг улам өдөөнө. Одоо инфляц улсын хэмжээнд 9.6 хувь байна гэв. Үүнээс урьтаж бодлогын хүүг 10-аас 12 хувь болголоо” хэмээж иргэдийг бухимдуулаад буй.

Тэгвэл одоо дулаан болон хэрэглээний ус хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ?

-40 метр квадрат хүртэл талбайтай айл өрх : 3300₮

-41-80 метр квадрат хүртэл талбайтай айл өрх: 5500₮

-81 метр квадратаас дээш талбайтай айл өрх: 11000₮

-Цэвэр ус :  1340₮

-Халуун ус : 1632₮

-Бохир ус : 1070₮

-Усны суурь үнэ: 3000₮

Эрчим хүчний сайдаас биш Монгол банкны ерөнхийлөгчийн амнаас ийм үг гарсанд иргэд нэлээд бухимдалтай хандав. Гэвч энэ асуудлын гол биш. 

Инфляц хоёр оронтой тоо давсан энэ үед төр төмөр нүүрээ харуулж иргэддээ халтай шийдвэр гаргасаар иргэдийн амьдрал тартагтаа туллаа. 

Орлого нь нэмэгдэхгүй хэр нь зарлага нь улам нэмэгдсээр иргэдийн үйлийг нь үзэж байна даа, хөөрхий. Тэвчээрийн тэлээ гэж байдаг бол энд л тасрахаар боллоо. Юм л бол хойд гэрийн хар овоохой гэдэг шиг иргэд рүү бурууг өгч, халаасыг нь хоосолдог баахан дарга нартай болчихжээ, манай улс. 

Энэ байдлаараа иргэд хэсэгтээ сайн мэдээ сонсохгүй нь бололтой. Эцэстээ бүх юм Трампаас л боллоо. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын зарим нэр төрлийн бараанд 10 хувийн гаалийн албан татвар ногдуулахаа мэдэгдсэн. Үүнээс хойш долларын ханш ч хэлбэлзэлтэй байв.

Эдийн засгийн энэ хүнд үед төр нь иргэдээ шулсан ийм шийдвэр гаргаж байгаа учраас Монгол банк бодлогын хүүгээ өсгөхөөс өөр аргагүйд хүрчээ.

Манай улсын экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг БНХАУ-д үзүүлж буй дээрх татварын тарифын бодлого манай улсын эдийн засагт нөлөөлж, инфляцыг өдөөх өндөр эрсдэлтэй. Тиймээс шийдвэр гаргахдаа зүүдэндээ биш судалгаанд үндэслэх л хэрэгтэй байна. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.