dobu.mndobu

Ч.Лодойсамбуу: Иргэдээ шинэ машин авахыг хориглох аргаар түгжрэлээ шийдсэн нэг ч хот дэлхийд байхгүй

Ч.Лодойсамбуу: Иргэдээ шинэ машин авахыг хориглох аргаар түгжрэлээ шийдсэн нэг ч хот дэлхийд байхгүй

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу Ардчилсан нам хуралдаж дуусаад, хэвлэлд мэдээлэл өгөв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу автомашины дугаар олголтыг хязгаарласантай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Би дэлхийн хэд хэдэн томоохон хотод амьдарч үзсэн. Тэнд авто замын түгжрэл байсан юм билээ. Гэхдээ хүнийг машинаа солих, шинэ машин авахыг нь болиулах аргаар түгжрэлээсээ гарсан нэг ч хот байхгүй. Манайхтай адил дөрвөн улиралтай, өвөл нь их хүйтэн болдог хотууд ч байна. Тэд түгжрэлээ яаж шийдсэн бэ гэхээр,

Нэгдүгээрт, хотынхоо төвд машин унах нь маш өндөр зардалтай юм байна гэдгийг иргэддээ ойлгуулсан.

Хоёрдугаарт, нийтийн тээврээ сайжруулж, төрөлжүүлсэн.

Түүнээс биш манайд машин нь ихэдчихээд байна. Тийм учраас нэмж машин авхуулахгүй, улсын дугаарыг нь олгохгүй гэж авлигын "уут" үүсгэдэггүй. Энэ бол шийдэл биш, залхуурал. Өнөөдрийг хүртэл үүнтэй холбоотой бодлогын шийдвэр гаргаж, хэрэгжүүлж чадахгүй байна. Ядаж л явган хүний замаа засаж чадахгүй байна.

Өнөөдрийг хүртэл юу хийснийг нь асууя гээд Хотын даргыг дуудахаар ирэхгүй байна" гэлээ.

Хуваалцах:

|
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

8 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.