0
"MCS" группийн охин компани болох "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг өнгөрөгч хоёрдугаар сарын 8-нд Тагнуулын ерөнхий газраас саатуулсан. Түүний хамт тус байгууллагын дөрвөн ажилтныг ч мөн саатуулж, 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьсон билээ.
Тэгвэл З.Төрмандахын биеийн байдал муудсан учир цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилжээ.
Тодруулбал, З.Төрмандах нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж 2 оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн байна.
Харин түүнд хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг хоригложээ.
Сануулахад, З.Төрмандах нарын хүмүүсийг тагнаж чагнах төхөөрөмж болон сүлжээ унагагч хэрэгсэл ашигласан, камер тоноглолтой, цахим орчинд баг ажиллуулсан, хуулийн байгууллагынханд гэрээт төлөөлөлтэй байсан зэрэг мэдээллүүд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.