dobu.mndobu

Даланзадгадад УЛААНБУРХАН илэрсэн тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 17-ныг дуустал цахимд шилжүүллээ

Даланзадгадад УЛААНБУРХАН илэрсэн тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 17-ныг дуустал цахимд шилжүүллээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд улаанбурхан өвчний тохиолдол батлагджээ. Улмаар аймгийн Онцгой комисс хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал,

-Даланзадгад сумын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг энэ сарын 17-ныг дуустал цахимд шилжүүлэх,

-Аймгийн хэмжээнд тэмцээн уралдаан, дугуйлан секц, олон нийтийн үйл ажиллагааг 18-аас доош насны хүүхдүүдийн дунд зохион байгуулахыг энэ сарын 20-ныг хүртэл хязгаарлах,

-Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн, эцэг эх, асран хамгаалагчид халдвар хамгааллыг баримтлан хүүхдээ гадуур сэлгүүцүүлэхгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.