0
Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2025.03.13) боллоо.
Улмаар түүнд оноосон 2 жил 6 сарын ялыг шүүхээс хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
Тодруулбал, түүнийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оноосон байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанаар эмч П.Батчулууны өмгөөллийн баг түүний хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр сууринаас оролцсон ч давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.