0
Энэ сарын 11-ний өдөр Төв аймгийн замд гарсан авто ослын улмаас зургаан хүн нас барж, хоёр хүүхэд хүнд гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгвэл тухайн хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжжээ.
Тухайлбал, долоон настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийсэн аж. Улмаар Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.