0
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөгт болж өмнөх оны мөн үеэс 1.2 (22.9%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.0 их наяд төгрөг болж, 1.1 (21.1%) их наяд төгрөгөөр тус тус буурсан байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний хоёр сард 4.6 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл /нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн нийт зарлагын зөрүү/ 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Татварын нийт орлого 2025 оны эхний хоёр сард 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 (22.9%) их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 591.5 (30.3%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 119.8 (13.9 %) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 542.2(65.5%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.
Харин нийгмийн даатгалын орлого 195.5 (34.8%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 32.5 (13.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Эх сурвалж: ҮСХ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.