0
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Цэргийн андууд дурсамж уулзалт-2025” өчигдөр (2025.03.17) зохион байгуулагдлаа.
Энэ үеэр төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын 2024 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажил, арга хэмжээ болон сүүлийн үеийн дэвшилтэд техник хэрэгслийг танилцуулсан. Мөн үе үеийн хугацаат цэргийн албаны бага дарга нар, ахмад дайчдыг хамруулсан дурсамж уулзалт болсноороо онцлог боллоо.
Арга хэмжээний эхэнд 1939, 1945 оны чөлөөлөх дайнд манлайлан оролцож, эх орноо хамгаалсан түүхэн гавьяат анги нэгтгэлүүдийн байлдааны туг болон, Зэвсэгт хүчний жанжин штабын байлдааны аранзал улаан тугийг залсан юм. Нүүрэнд нь гүн үрчлээ суусан ахмад дайчид, цэргийн албаа тэртээ онуудад нэр төртэй хаасан бага дарга нар цөм дэрхийн босож байлдааны тугийн зүгт хараа гаргаж хүндэтгэл үзүүлэв. Чухам маршийн ая нүргэлж байлдааны туг залсан нь эх орноо батлан хамгаалагч дайчин явсан үеийг нь эрхгүй санагдуулсан мэт зарим нэг нь нулимс унагаж байсныг нуух юун.
Ингээд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэлийн индрээс үг хэлснээр албан ёсоор арга хэмжээ эхлэв. Тэрбээр, “Үе үеийн дайчин нөхөд дурсамжаа сэргээн уулзах энэхүү арга хэмжээний зорилго, түүний үр өгөөж маш их. Эх орноо хайрлан хамгаалах, эх орныхоо төлөө сэтгэл зүтгэлээ зориулах үйл хэргийг ахмад үеэсээ залуус нь сонсож, түүгээр бахархаж үлгэр дуурайлал авах учиртай” хэмээв.
Энэхүү дурсамж уулзалтын зорилго нь үе үеийн бага дарга, ахмад дайчдыг залуу үеийн төлөөлөлтэй болон нэгэн цаг үед мөр зэрэгцэн алба хааж байсан “онжав”-уудтайгаа уулзуулахад оршиж байв. Ингэснээр халуун дулаан дурсамж яриа өрнөхөөс гадна үе үеийн эх орныхоо төлөө зүтгэж явсан хөдөлмөр бүтээлийн тухай залуус танин мэдэх юм.
Жишээ татахад уригдан ирсэн зочдын 30 хувьд нь шинэ залуу үеийн бага дарга нар, 30 хувьд нь дунд үеийн төлөөлөл, үлдсэн 40 хувь нь ахмад дайчид, цэрэг хүчний байгууллагын гавьяатууд байв. Ингэснээр нэг ширээнд холилдон суусан эрчүүдийн хоорондох яриа илүү сонирхолтой болж өрнөж байв.
Сэтгүүлч миний уригдсан ширээнд 1975 онд Зэвсэгт хүчний 016-р ангид алба хаасан бага дарга нар, 1980 онд Зүүнбаян цэргийн ангид алба хаасан бага дарга нараас бүрдсэн 10 хүн байлаа. Хууч дэлгэхдээ “гурван жилийн цэрэг одоо бодоход урт хугацаа шиг санагддаггүй юм. Нэг бодох нь ээ учраа олох гэж байтал жил өнгөрч, бусадтайгаа цэрэг жагсаалч байдлаараа уралдаж байтал жил өнгөрч, тэгээд л гэртээ буцах болчихсон байдаг сан. Эргээд цэрэг насандаа нэг очих сон ч гэж боддог л юм” гэлээ.
Мөн залуу үеийн төлөөл болох Төв аймгийн Алтанбулаг сум дахь 016-р цэргийн ангийн ахлагч Б, “Урам зориг авлаа. Ийм сайхан нөхөрлөл, бахархал, үнэ цэнийг ахмад хүний амнаас сонсож, найзалж нөхөрлөж байгаагаас нь харах сайхан байлаа” гэсэн юм. Арга ч үгүй биз. Тэртээ он жилүүдэд ижилдэн дасаж анд нөхөд болсон тэд буурал үстэй болсон ч нэгнээ санан үгүйлж, уулзаж мэндлэхдээ ч догдолсон хэвээрээ байгаа нь харагдана. Цэргийн алба гэдэг хэний ч аавын хүүг цэгц шулуун, төлөв түвшин болгодогтой маргах юун.
Ийн зуур ярилцаж суутал Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг цэрэг бүхний, хүн бүхий сэтгэл зүрхэнд шингэсэн Цэргийн бодол дуугаа дууллаа. Үе үеийн он жавууд мөрөө түшилцэн дуулж, тэртээ жилүүдэд буцаж очсон мэт болцгоов. Ийм нэгэн үдэш цэл залуу насандаа эргэн очсон мэт эр цэргүүд, ахмад дайчдын баяр хөөр, нулимс дүүрэн өнгөрсөн юм.
Хуваалцах:
"П.Батчулуун эмчийн ачаар амь аврагдсан хүмүүс, эмч нар бүгд нэгдэж дуугарах хэрэгтэй"
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Цахим мөрийтэй, бооцоот тоглоомыг таслан зогсоох хуулийг энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ"
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
13 настай хүүхэд мотоциклтой онхолдож нас баржээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
УИХ-ын хаврын чуулган 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Л.Мөнхбаясгалан. "Энержи ресурс" өөрсдөдөө зориулсан хууль баталж, хулгай хийсэн
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Хөдөөгийн бизнес эрхлэгчийг бүх шатанд дэмжих ёстойг онцгойлон тэмдэглэе"
42 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“ТУРИН-2025”: Тусгай олимпоос манай улсын баг, тамирчид есөн медаль хүртлээ
3 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Цэргийнбаяр нэртэй хоёр хүн байна
13 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өнгөрсөн долоо хоногт 59 объектын гал түймэр гарчээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сурвалжилга: Иргэдийн амьдрал тартагтаа туллаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх ОНЦЛОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурхан өвчний вакцинжуулалт өрхийн эмнэлгүүдэд хийгдэж байна
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан эхэллээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ХӨСҮТ-ийн баг улаанбурхны тохиолдол бүртгэгдсэн аймгуудад ажиллаж эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.