dobu.mndobu

НДШ төлж байгааг зээл олголтын шалгуур үзүүлэлт болгох талаар Арилжааны бүх банкуудад уламжилжээ

НДШ төлж байгааг зээл олголтын шалгуур үзүүлэлт болгох талаар Арилжааны бүх банкуудад уламжилжээ

Нийгмийн даатгалын байгууллага нь 1161.3 мянган албан журмын даатгуулагч, 171.3 мянган сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Хувиараа хөдөлмөр эрхэлж, сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэдийн зүгээс “Сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэл албан журмаар даатгуулагчдын нэгэн адил банкнаас зээл авахад санхүү, орлогыг нотлох нотолгоо болж чадахгүй байгаа” тухай санал, гомдлыг нийгмийн даатгалын байгууллагад ирүүлж байгаа аж.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газраас сайн дурын даатгалд хамрагдан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгааг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгох талаар эерэг шийдвэр гарган иргэдийг дэмжин ажиллах хүсэлтийг Арилжааны бүх банкуудад хандан уламжиллаа.

Хуваалцах:

|
Баавгай үхэр барьжээ

Баавгай үхэр барьжээ

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх нутгаар дулаарна

Ихэнх нутгаар дулаарна

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Сурагчдын амралт энэ сарын 31-нээс эхэлнэ

Сурагчдын амралт энэ сарын 31-нээс эхэлнэ

20 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.