dobu.mndobu

Х.Баасанжаргал: Хүнийг саатуулахтай холбоотой процессыг хуульчилсан нь "засах ёстой алдаа" юм

Х.Баасанжаргал: Хүнийг саатуулахтай холбоотой процессыг хуульчилсан нь "засах ёстой алдаа" юм

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнаас Ноорог.мн сайттай холбоотой тодруулга, мэдээлэл авчээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна. 

УИХ-ын гишүүний мэдээлэл авах (УИХтХ 8.1.16, 8.1.17) бүрэн эрхийн хүрээнд ЦЕГ-ийн холбогдох албан тушаалтнаас мэдээлэл авлаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Даваа гарагт зарласан байсан тул байнгын хорооны хуралдаан дээр албан ёсоор мэдээлэл авах хүсэлт гаргасан боловч хууль зүйн боломжгүй байлаа (бичлэгээс үзэх). ХЗБХ-ны зарим гишүүд уг мэдээллийн үеэр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад буй эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж, өгсөн хариултыг товч сийрүүлье:


1. Үндэслэлийн талаар: Худал мэдээлэл тараах буюу хувь хүн, байгууллагын хуульд заасан эмзэг мэдээллийг цуглуулж, тараах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө. Харин эрүүгийн хуулийн 19.9-д заасан гэмт хэрэгт холбогдуулан огт шалгаагүй, яагаад ийм мэдээлэл тарсан талаар мэдэхгүй гэв. Прокурорын тайлбарт мөн худал мэдээлэл тараах гэдэг үндэслэлээр шалгаж байгаа талаар байсан. Гэвч яг энэ мэдээллийн дараа ЦЕГ-аас олон нийтэд хийсэн мэдээлэлдээ “мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэдэг зүйлчлэл нэмэгдэв. 


2. Хэвлэн нийтлэх эрхтэй нь холбоотой эсэх: Тус сайтын хэвлэн нийтлэх эрхээ эдэлсний төлөө явуулж буй ажиллагаа биш гэдгийг онцлон хэлэв. Миний хувьд холбогдуулан шалгаж буй зүйлчлэл нь өөрөө хэвлэн нийтлэх эрхээ эдлэхтэй холбоотой тул хариулт нь “үндэслэлгүй” байв. 


3. Хэрэв хэвлэн нийтлэх эрхтэй холбоогүй юм бол үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай техник хэрэгсэл, бүх тоног төхөөрөмжийг яагаад хураасан, хэзээ буцаан өгөх талаар тодруулахад “прокурор шийдвэрлэнэ” гэж хариу өгөв. Мэдээж энэ ажиллагааны явцад эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хураах шаардлагагүй хөрөнгийг хураасан эсэх талаар өмгөөлөгчид холбогдох гомдлыг прокурорт гаргаж, шийдвэрлүүлнэ гэж найдаж байна. 


4. Хойшлуулшгүй ажиллагаа зайлшгүй явуулах шаардлагатай байсан эсэх талаар тодруулахад ажиллагааг шуурхай явуулах нөхцөл байдал байсан бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй ярих хууль зүйн боломжгүй байлаа. Энд нэг зүйлийг анхаарах ёстой. Прокурорын зөвшөөрөлгүй явуулах хойшлуулшгүй ажиллагаанд “мэдүүлэг авах” ажиллагаа хамаарахгүй. 


5. Цагдаагийн албаны тухай хууль, Прокурорын тухай хууль зэрэг байгууллагын хуулиудад хүнийг саатуулах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахтай холбоотой процессыг хуульчилсан нь хууль тогтоогчдын засах ёстой алдаа бөгөөд яг энэ тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуульд заасан “түр саатуулах” үндэслэл хамаарахгүй. Бид энэ завхарлыг засах ёстой. 


ХЗБХ, ХЭдХорооны хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох эрхгүй, гагцхүү хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байна.

Хуваалцах:

|
Баавгай үхэр барьжээ

Баавгай үхэр барьжээ

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх нутгаар дулаарна

Ихэнх нутгаар дулаарна

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Сурагчдын амралт энэ сарын 31-нээс эхэлнэ

Сурагчдын амралт энэ сарын 31-нээс эхэлнэ

20 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.