0
Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан GUYS хамтлагийнхан нэгэн сюрприз бэлджээ. Тэд 28 жилийн түүхэндээ анх удаа задгай талбайн тоглолт хийхээр болсон аж.
Хамтлагийн залуус ирэх тавдугаар сарын 31-ний өдөр "Сургууль минь баяртай" тоглолтоо Social Pay Park буюу өнгөрсөн жилийн хит тоглолтууд тоглогдсон Hit Park /хуучнаар/ хийхээр зарлаад байна. 2008 онд гарсан My UB цомогт багтаж байсан "Сургууль минь баяртай" дуу гарсан цагаасаа хойш төгсөлтийн баяр бүхэнд дуулагдан хөнгөн гуниг, аз жаргал мэдрүүлж, дурсамж хөглөсөөр ирсэн. Тиймдээ ч хавар цагийн хамгийн тод дурсамжуудын нэгт уг дуу бичигдэх биз ээ.
Хамтлагийнхан уг тоглолтдоо хит болсон шилдэг дуунуудаа толилуулахаас гадна олон олон сюрприз задлах гэнэ. Урин хавар ирсэн энэ үед үүнээс илүү сэтгэл догдлом зүйл гэж юу байх билээ.
Мөн тоглолтдоо зориулан "Эр Хүн" хэмээх дуугаа үзэгчдийн хүртээл болгоод байгаа бөгөөд тоглолт хүртэл хэд хэдэн шинэ уран бүтээлээ толилуулах аж.
Тоглолтын тасалбарыг тасалбар борлуулалтын eventx.mn болон ticket.mn дамжуулан худалдаалагдах болно. Үнийн хувьд Early bird тасалбар 68 мянган төгрөгөөр борлуулагдах бол Regular тасалбар 108 мянга, Fan zone тасалбар 208 мянга, VIP тасалбар 600 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдах төлөвтэй байна.
Хуваалцах:
НООРОГ: ЦЕГ-аас мэдээлсэн нэр, товчлолд манай байгууллагын үйл ажиллагаа, данс хамааралгүй
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын хэмжээнд 1.1 сая мал төлөлжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Гарын үсэг зуруулсны дараа “элэг, бөөр шөрмөс” гэж нөхөн бичсэн"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
GUYS хамтлаг 28 жилийн түүхэндээ анх удаа гадаа талбайд тоглолт хийнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
О.Алтангэрэл: ₮9.3 тэрбумын талаар намайг хэлэхээс өмнө хэвлэлээр цацагдчихсан
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: “Наурызын баяр -2025” арга хэмжээгээр дараах зүйлсийг үзэх боломжтой
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөж, хүртээмжгүй хэсэгт авто зам барина
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ХӨНДӨХ СЭДЭВ: Цахим орчин гэж дэлбэрсэн дайны талбар шиг л байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦЕГ: 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,2 тэрбум төгрөгийн орлого олсон
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Н.Бумцэнд: 40 хоногийн хугацаанд 143.9 тонн нөөцийн махыг худалдсан
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Уулын уруу өнхөрч байсан машинд дайруулж, нас баржээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.