0
Өнөөдөр /2025.03.24/ сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте:
-Монгол Улсын засгийн газар сүрьеэтэй тэмцэх ажилд хувь нэмэр оруулж байгаад талархаж байна. 2023 онд дэлхий нийтэд 10.8 сая хүн сүрьеэ өвчнөөр өвдөж, 1.2 сая хүн нас барсан. Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад сүрьеэ өвчний дарамт өндөртэй улсын нэгт нэрлэгддэг.
Сүрьеэгийн тооцоолсон өвчлөл 2020 оны байдлаар 100 мянган хүн амын тутамд 413 байсан бол 2023 онд 491 болж 11.19 хувиар өссөн байна.
Өөрөөр хэлбэл, хүн амын дунд өвчлөл эрс нэмэгдэж, халдвар тархах эрсдэлтэй байна. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хэлснээр сүрьеэгийн өвчлөл, үүнээс шалтгаалсан нас баралт нэмэгдэж байна.
Монгол Улсад 2023 онд 328 хүн, 2024 онд 415 хүн энэ өвчний улмаас нас барсан гэх тооцоо гарчээ. Мөн 2023 оны байдлаар 21 цаг тутам нэг хүн сүрьеэгээр нас баржээ.
Нас баралт нэмэгдэж байгаа нь эрт илрүүлгийг сайжруулах, эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг үр дүнтэйгээр авч хэрэгжүүлэх шаардлагатай болохыг харуулж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа:
-Хамгийн аюултай халдвар өвчин болох сүрьеэ өвчинтэй тэмцэх өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тэмдэглэн, өнгөрүүлдэг. Энэ жил Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриатайгаар тэмдэглэж байна. Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог.
2023 онд 3000 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотод ихэнх хувь буюу 57 хувь нь, аймаг орон нутагт 43 хувь нь бүртгэгдсэн байна.
Бид дэлхийн түвшинд хүрсэн сүрьеэ оношилгооны аргуудыг нэвтрүүлж чадсан. Ингэснээр эмд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх боломжтой болсон. Улсын хэмжээнд одоогийн байдлаар сүрьеэгийн 42 нэгжид 44 тоног төхөөрөмж ашиглагдаж байна. Мөн 33 зөөврийн болон дижитал рентгенийг сүрьеэгийн оношилгоонд ашиглаж байна.
Мөн явуулын ирт илрүүлэг шинжилгээгээр сүрьеэгийн шинжилгээг хийж байна. Тухайлбал, нийслэлд явуулын таван баг, орон нутагт гурван баг ажиллаж байна.
Хуваалцах:
МӨНГӨ МЭДДЭГ сайд С.Батдөлийг амралтын газар амрааж байна гэв
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монголбанк өнгөрсөн сард 281 кг үнэт металл худалдан авчээ
хэдэн секундийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлж буцаан олголтоо авна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Бог малын мялзан өвчний тархвар зүйн системийн төв азийн орнуудын бүсийн уулзалт болж байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Найдалаа: Би П.Наранбаяр сайдыг цохиогүй, санамсаргүй хөмсөг нь гэмтчихсэн
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Дэлгэрсайханы ашиг сонирхол нүүрсний экспортод тушаа болж байна, Ерөнхий сайд аа
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Бие даалтын 7 хоног”-ийг үр дүнтэй хэрэгжсэн гэж үзжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ сард ажиллах боомтуудын цагийн хуваарь
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дөрөвдүгээр сарын сүүлээр салхи шуурга, хур тунадас ихтэй байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар хэлэлцэж байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт 13 градус дулаан, багавтар үүлтэй
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.