0
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, “Цагаан Алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих Платформын төслийг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан Алт” хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг танилцуулсан юм.
Энэхүү хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрлэлийг, ялангуяа ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортыг нэмэгдүүлэхийг зорьж буйг онцлов.
Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлд боловсруулаагүй түүхий ноолуурын 40 хувийг хангадаг ч түүхий эдээ шууд экспортлох нь эдийн засгийн үр өгөөж багатай. Дэлхийн зах зээлд өндөр үнээр борлуулагддаг тансаг зэрэглэлийн ноос, ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай техник, технологийн шинэчлэл, чадварлаг ажиллах хүчин дутагдалтай байгааг ХХААХҮ-ийн сайд тодотголоо.
Монголын ноолуурын салбарыг хөгжүүлэхэд олон улсын байгууллагуудын оролцоо, хөрөнгө оруулалт, туршлага нэн чухал юм. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах нь “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгаж, Монгол Улсын ноос, ноолуурын салбарыг дэлхийн жишигт хүргэх боломжийг бүрдүүлэх чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэв.
Ноос, ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийн түвшинг сайжруулж, малчдыг чадавхжуулах, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, үйлдвэрүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай.
“Цагаан алт” хөтөлбөр нь зөвхөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бус, малчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг сайжруулах, бэлчээрийн тогтвортой менежмент, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж буйгаараа онцлог юм. Өнөөдөр байгуулсан “Цагаан алт” хөтөлбөрийг дэмжих Платформ нь Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлж, дэлхийн зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж талууд онцолсон юм.
Хуваалцах:
Таван аймгийн 63.2 мянган га газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулах санал иржээ
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Жавхлан: Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 1.9 сая тонн нүүрс нэмж экспортоллоо
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Н.Учрал: Иргэд, ААН-үүд "үйлчилгээ явууллаа” гэдгээ мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа эхэлдэг болно
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи ихтэй, хуурай байна
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 93 тохиолдол лабораториор батлагдлаа
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөрсний нуралтын улмаас зам эвдэрч, нэг иргэн амиа алджээ
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарь-Эхийн замд долоон машин мөргөлджээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Долларын ханш 3500 төгрөгт хүрэв
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн талаар хэлэлцэж байна
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэнэ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СТАТИСТИК: Тэмбүүгийн өвчлөл хоёр сарын дотор 816 болж нэмэгджээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.