0
Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр (2024.11.20) Монгол Улсын 2025 оны төсвийн асуудлаар Ёслол, хүндэтгэлийн "А" танхимд хэвлэлийн хурал хийхээр болсноо зарлалаа.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулиудыг энэ сарын 8-нд УИХ-аар баталсан. Ингэхдээ 2025 оны төсвийг 35.8 их наяд төгрөгийн зарлагатай байхаар баталж, өнгөрсөн Даваа гарагт (2024.10.18) Ерөнхийлөгчид өргөн бариад буй.
Түүхэнд байгаагүй өндөр зарлагатай төсөв баталж байгааг УИХ-ын нэр бүхий гишүүд болон иргэд шүүмжилж, эсэргүүцсээр байсан ч эцэст нь УИХ олонхын саналаар баталсан. Улмаар 2024 оны арванхоёрдугаар сард багтаан төсвийн тодотголыг оруулж ирэх чиглэлийг Засгийн газарт өгөөд буй.
Олон нийтийн зүгээс энэ удаагийн төсөвт Ерөнхийлөгч хориг тавина гэх хүлээлттэй байгаа. Ямартай ч Ерөнхийлөгчийн тамгын газраас зарласан хэвлэлийн хурал нь төсөвт хориг тавихаар болсонтой холбоотой гэх мэдээлэл байна. Харин бүхэлд нь хориг тавих уу, хэсэгчилж тавих уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.
Сануулахад, Хуулийн төслийг хүргүүлснээс хойш тав хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавих эсэхээ шийдэх хуулийн заалттай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.