0
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцууллаа.
Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцжээ.
Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг 2020 оноос эхлүүлжээ. 45,610 хүн амд зориулан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг хот тосгоны барилгажилтын норм, дүрмийг баримтлан төлөвлөсөн бөгөөд анхны 20 минутын жишиг хот болох юм. Сэлбэ дэд төвд 10,068 өрхийн 113 орон сууц, 17,7 км авто зам, 43 км явган зам, 28.9 км дугуйн зам, 3,6 га тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.
Дэд төвийн барилгын ажлыг дөрвөн багц болгож эхний хоёр багцын тендерийг зарласан, ирэх долоо хоногт нээнэ. Дараагийн хоёр багцыг ирэх сарын эхний долоо хоногт зарлах ажээ.
Танилцуулгатай холбоотой шуурхай штабын гишүүд санал солилцож, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Газар чөлөөлөлтийн сан” байгуулахаар төлөвлөж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Нийслэлийн Шуурхай штабын анхдугаар хуралдааныг 2025 оны нэгдүгээр сарын 14-нд хийж эхэлснээс хойш штабын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 15 тогтоол, 24 танилцуулга нийт 39 асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж холбогдох шийдвэрийг гаргажээ.
Хуваалцах:
Импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Иргэн цалин, орлогоосоо 1%-ийн татвар төлдөг болох тухай өргөдөлд 63 мянган иргэн гарын үсэг зуржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Групп сунгахдаа заавал биеэр очих шаардлагагүй болно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЧӨЛӨӨТ БӨХ: Азийн АШТ-ээс гурван хүрэл медаль хүртлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шар өвс, хог хаягдлыг шатаахгүй байхыг анхааруулж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦЕГ: Боловсролын сайд, УИХ-ын гишүүн нар зодолдсон асуудлыг шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТЭЦ-5 станц нь нийслэлийн баруун бүсийг дулаанаар хангана
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Энх-Амгалан: "Цалинтай ээж" хөтөлбөрийг төсөвт тааруулж нэрийг нь өөрчилнө
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Батбаатар: Зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц, гарцаас үүдэн шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Г.Хажидмаа: "Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмүүлээд өгөөч" гэж загнах нь холгүй байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Мөнхбаясгалан: Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг авчирч ял тооцохгүй юм уу
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.