dobu.mndobu

Сэлэнгээс бусад аймгийн Засаг дарга нарыг томилжээ

Сэлэнгээс бусад аймгийн Засаг дарга нарыг томилжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 11-ний /2024.10.11/ өдөр орон даяар болсон. Түүнчлэн аймгууд Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаа хийж Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан хүмүүсийнхээ нэрсийг Ерөнхий сайдад илгээн батламжлуулж дуусаад байна.

Улмаар 21 аймгаас 20 аймгийн Засаг дарга томилогдон ажлаа аваад байгаа бол Сэлэнгэ аймгийн Засаг дарга томилогдоогүй байгаа юм.

Тодруулбал Сэлэнгэ аймагт МАН 21, Ардчилсан нам 19, ХҮН нам нэг суудал авчээ. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан МАН-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Дашбатыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан аж. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хариуцлагын гэрээнд гарын үсэг зурсан Засаг дарга Н.Лхагвадорж нь өөрийн нэрийг дэвшүүлэн Ардчилсан намын нэр дэвшигчидтэй үгсэн тохиролцох замаар тэдний саналыг авч ялалт байгуулсан аж. Тиймээс намын бодлого, шийдвэрийг сөрж нэр дэвшин Ардчилсан намын гишүүдийн дэмжлэгтэйгээр ялалт байгуулсан Н.Лхагвадоржийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжлаагүй байна.

Хуваалцах:

|
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

15 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

МАН-ын Удирдах зөвлөл 15:00 цагт хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл 15:00 цагт хуралдана

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна

Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна

10 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.