dobu.mndobu

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 320 хүүхдийн сургууль шинээр барихаар болов

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-02

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 320 хүүхдийн сургууль шинээр барихаар болов

Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг нар Азийн хөгжлийн банкны төлөөллүүдтэй хамтран Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдад ажиллаж, анги бүр нь зуухан галлагаатай сургуулиудын төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэжээ. Цагааннуур суманд АХБ-ны санхүүжилтээр 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга барихаар шийдвэрлэжээ. Тус сургуулийн барилгын ажлыг энэ онд эхлүүлж, ирэх онд бүрэн ашиглалтад оруулах юм байна.

Тэгвэл Рэнчинлхүмбэ суманд 75 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдаж зургаан жил гацсан 320 хүүхдийн сургуулийн барилгыг гүйцээн барьж, энэ ондоо ашиглалтад оруулахаар болжээ. Мөн тус сумын Хөөндий багт НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль”-ийг байгуулахаар болсон байна. “Багийн бага сургууль” байгуулагдсанаар алслагдсан багийн хүүхдүүдэд сургууль завсардалт буурах, гэр бүлтэйгээ ойр сурч, хөгжих боломж бий болно хэмээн үзэж байгаа аж. Уг хөрөнгө оруулалт хийгдсэнээр анги бүр нь зуухан галлагаатай, хүйтэн үедээ хасах градустай хүнд орчин, нөхцөлд хичээллэн, ажиллаж буй хүүхэд, багш нарын сурч боловсрох эрх хангагдаж боловсролын чанар, хүртээмж, тэгш байдал дээшлэх юм.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.