dobu.mndobu

Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна

Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 30-ны өдөр “Иргэд маргалдах явцдаа буу гаргаж байна” гэх гарчигтай бичлэг нийтлэгдсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар иргэд зогсоолын асуудлаас болж олон нийтийн газарт бусдыг үл хүндэтгэн, хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б нь тоглоомын зориулалт бүхий (гар буу) зүйлийг гарган танхайрсан нь тогтоогдсон тул уг эд зүйлсийг хураан авч, дүгнэлт гаргуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн аж. Улмаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд (Танхайрах)

Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэж;

1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

Хуваалцах:

|
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

43 минутийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, явган шуурга шуурна

Цас орж, явган шуурга шуурна

5 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.