dobu.mndobu

П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй

П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.03.31 )нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр "Багшийн үндсэн цалин 1.5 сая төгрөгөөс эхэлж байгаа.

Цаашдаа энэ салбарт чадварлаг сайн багшийг бий болгоё, нэмэгдүүлье гэвэл цалинг нь дор хаяж 2 саяас эхлүүлэх хэрэгтэй байгаа юм.

Ингэж байж багшлах зах зээлд, энэ салбарт олон хүн орж ирнэ. Тоо дурдвал, хэдхэн жилийн өмнө багшаар төгсөж байгаа оюутнуудын тал нь энэ салбарт үлдэж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд буураад байгаа нь яах аргагүй анх авч байгаа цалин 1.5 сая төгрөгөөс эхэлж буйтай холбоотой.

Өнгөрсөн жил 1.4 сая байсан энэ жил 1.5 сая дээр байгаа юм. Хэдийгээр сүүлийн жилүүдэд цалинг нь хамгийн эрчимтэй нэмж чадсан салбаруудын нэг нь боловсролын салбар мөн боловч цаашдаа чадварлаг багшийг ажиллуулах, түүний зэрэгцээ хамгийн сайн чадвартай багшаас сайн боловсрол явдаг учраас цалинг нь нэмэгдүүлэх бодлогыг зоригтой хийх хэрэгтэй" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|
Цас орж, явган шуурга шуурна

Цас орж, явган шуурга шуурна

9 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.