dobu.mndobu

БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй

БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй

Иргэд олон цагаар автобус хүлээхдээ, эсвэл яарсан үедээ ороод гарахад хэрэгтэй зүйл нь элбэг байдаг газар бол Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ). Улаанбаатар хотод нийт 1060 орчим ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна.  Сүүлийн жилүүдэд ТҮЦ-үүдийг буулгах ажил эрчимтэй өрнөж буй. Наанадаж хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлж, орны ариун цэврийг муутгаж байна гэж нийслэлийн удирдлага үзсэн. 


Хотын дарга Х.Нямбаатар, “ТҮЦ-үүдийн талаар шударга хэлэх хэрэгтэй. Цэвэр, бохир усаа шийдээгүй. Гудамжинд угаадсаа цацдаг. Ийм байдлаар үйлчлэх нь одоо зохимжгүй. Сүхбаатар дүүргийн ТҮЦ-үүдийг шийдэх асуудал юу болж байна” хэмээн нийтийн эзэмшлийн талбай чөлөөлөх ажлын явцтай танилцахдаа хэлсэн. Харин нөгөө талд “Түргэн үйлчилгээний цэгээр амь зуугчдын холбоо” хүртэл байгуулж худалдаа эрхлэгчид энэ асуудлыг эсэргүүцсээр байгаа. 


Мөн ТҮЦ-үүдийг орлох CU, GS25 гэх мэт сүлжээ дэлгүүрийн бараа үнэтэй, түргэн шуурхай үйлчлүүлэх боломж хомс байдгийг иргэд хэлж байна.  Тэгвэл иргэд, худалдаа эрхлэгчид ямар бодолтой байгааг тодруулсан юм.

ИРГЭН: Ядаж л автобуснаас буухад хамгийн эхэнд ТҮЦ байж байдаг шүү дээ. Хэрэгтэй юмаа цаг алдалгүй ороод авч л байна. Орой үдэш, өглөө эрт эд нар чинь байж л байдаг нь иргэдэд хэрэгтэй юм шүү дээ. Бас л нэг амьжиргаагаа залгуулах гээд л хөдөлмөрлөж байгаа хүмүүс. Өнгө төрх зарим зүйлсийг нь л сайжруулах нь яадаг юм гэхээс учиргүй буулгаад, устгах нь болохгүй байх.


ИРГЭН: ТҮЦ хэрэггүй гэж бодож байна. Оронд нь автобусны буудал бүрд нэг том дэлгүүр байж болно. CU8 GS25 шиг. Тэд нар нь дотроо автобусны карт цэнэглэдэг байх хэрэгтэй.


ИРГЭН: Иргэдэд хэрэгцээтэй болоод л одоог хүртэл байж байгаа шүү дээ. Ажил, сургуулийнх нь ойролцоо дэлгүүр байхгүй бол ТҮЦ-ээс л болгож байгаа. Орой үдэш ч гэсэн хэрэгтэй ганц нэг юмаа ороод л авчхаж байна. Гадна харагдах байдлыг нь шинэчилж сайжруулах л хэрэгтэй байх. 


ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ: Буулгах ажлыг эрчимжүүлэх талаар сонсоод л сууж байна. Буруу шүү дээ. Бид 24 цаг ажиллаад л нэг их мөнгө олоод байгаа юм байхгүй. Тав, арван цаас олж ахуй амьдралаа болгож байгаа. Олсон хэдэн цаас нь тоu, цахилгаандаа явчихдаг. Яг цагаа тулахад иргэдэд хамгийн хэрэгтэй үйлчилгээний газар бол ТҮЦ. Явган хүний замаа тавьж болно. Бидний байх газрыг ард нь заагаад л өгчих. Төрд байгаа томчууд шиг өчнөөн мөнгө эргэлдүүлж чадахгүй шүү дээ. Өдрийн хоолоо л залгуулах гэж хичээж явна. 


ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ: Бид CU, GS25 шиг архи, согтууруулах ундаа зараагүй. Иргэдэд хэрэгтэй эд зүйлсийг л зардаг. Наанадаж бидний зардаг түргэн хоол халуунаараа ирээд зарагдаж дуусдаг. Бусад CU, GS25 шиг хоолоо хадгалаад л халаагаад зараад байдаггүй. Тог цахилгаан, орны цэвэрлэгээний асуудлаа шийдсэн ТҮЦ-үүдийг буулгах талаар нэг их яриагүй юм шиг байсан. Амьдрах л гэж зүтгэж яваа хүмүүс шүү дээ. Цагаа тулахад ажил, сургуультай нь хамгийн ойрхон нь ТҮЦ л байдаг. 

Хаана, хаанаа л хэрэгцээ шаардлага байгаа болон байхгүй гэж үзэж байна. Иргэдийн олонх хэрэгтэй гэж үзсэн бол, зарим нэг нь сүлжээ дэлгүүр шиг зохион байгуулалтад оруулах хэрэгтэйг хэлж байлаа. Харин худалдаа эрхлэгч болон хотын удирдлага төдийгөөс өдий хүртэл “муур хулганадаж” байгаа. 


Гаднын улсын сүлжээ дэлгүүр нийслэл нэвтрээд олон жил болсон ч бид нэг л соёлд суралцаагүй мэт шөнө оройгоор орж согтуурч, унтаж хэвтэх дүр зураг байсаар л байгаа. Тэгэхээр ТҮЦ байна уу, CU байна уу ямар харагдуулах нь нийгмийг бүтээгч хувь хүнээс, худалдаа эрхлэгч нараас л хамаарч байна гэсэн үг үү. Угтаа бол хэрэгцээ хангахад аль аль нь хэрэгтэй гэх. 
 

Хуваалцах:

|
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

1 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.