dobu.mndobu

Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана

Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуульд бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2024.11.20/ мэдээлэл өглөө.

Тэрбээр "УИХ дээр хоригийг хүлээж авах эсэх талаар ойрын хугацаанд хэлэлцэх байх. УИХ үүнийг хүлээж авах болов уу гэж бодож байна. Засгийн газар дээр ч гэсэн энэ талаар товчхон ярилцлаа. Засгийн газрын хувьд ч шинэ УИХ цаашдаа төсвийн бодлогын дагуу алдагдалгүй төсөв баталж байя гэдгийг Засгийн газар эергээр хүлээж авч байгаа. 

Засгийн газраас алдагдалгүй төсөв хийх боломж байгаа. Үүнийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр ч хэлж байсан шүү дээ. Энэ дээр сонголт байгаа. 

Засгийн газар маань 2028 он хүртэл дунд хугацааны мөрийн хөтөлбөрөө батлуулсан байгаа. Энэ дээр бид нэлээд том зорилтууд, хөгжлийн томоохон бүтээн байгуулалт, нэг хүнд ногдох үндэсний орлогоо 10 мянган доллар хүргэх гэх мэт зорилтуудыг тавьсан. Тийм учраас эхний төсөв дээрээ мөрийн хөтөлбөрийнхөө зорилтыг биелүүлэхийн төлөө дэд бүтэц-дэд бүтэц гэсэн төсвийг өргөн барьсан. 

"2025 онд тойргууд дээр жижиг хөрөнгө оруулалт байхгүй. Нэг удаа үүнийгээ тэвчье" гэдэг бодлогоор төсвөө өргөн барьсан байгаа. Хэрэв УИХ дээр хэлэлцэх явцад төсөв алдагдалгүй байх ёстой гэж үзэж байгаа бол Засгийн газрын хувьд тооцооллоо эргэн харж хэд хэдэн анхаарах зүйлүүд байгаа. 

Төсвийн тодотгол хийгдсэн. 2025 оны төсөв маань хуулийн тусгай шаардлагынхаа хүрээнд 2 хувийн алдагдалтай байгаа. Ковидын хүнд үед 8.4 хувийн алдагдалтай төсөв байсан. Энэ маань шат дараатайгаар 2 хувь дээрээ ирж байна. Тиймээс алдагдалгүй төсөв байх ёстой гэж байгаа бол нэлээдгүй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтуудаа танах, царцаах, хойшлуулах хэрэгтэй. Мөн дээрээс нь энэ жилийн нэмэгдэж байгаа төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа хуулийн зардлууд байдаг. Тухайлбал цалин, тэтгэвэр, тэтгэмжийн үнийн өсөлттэй холбоотой өсөлтүүд байна. Мөн хууль хүчний байгууллагуудын бие даасан томоохон зардлын өсөлтүүд, Боловсролын салбарт хийгдсэн хуулийн томоохон реформ зэрэгт нэлээдгүй зардлууд нэмэгдэж байгаа. Тиймээс үүнийг эргэж харах нөхцөл байдал үүснэ" хэмээв. 

 

Хуваалцах:

|
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

16 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

МАН-ын Удирдах зөвлөл 15:00 цагт хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл 15:00 цагт хуралдана

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна

Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна

10 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.