dobu.mndobu

П.Наранбаяр сайд Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нарын 25 жил шийдээгүй асуудлыг 24 цагт шийдчихлээ 

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-04

П.Наранбаяр сайд Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нарын 25 жил шийдээгүй асуудлыг 24 цагт шийдчихлээ 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуульд цууралт өгч 900 гаруй хүүхэд суралцах сургуульгүй болсон. Үүнээс гадна орчин цаг, XXI зуунд тус аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын сургуулийн анги бүр нь зуухан галлагаатай байгааг сонссон хүний чих дүлийрэх биз. Гагцхүү энэ аймгийг ямар хүмүүс удирдаж, ямар хүмүүс УИХ-д төлөөлж байсныг харуулж буй хэрэг. 

Хөвсгөлчүүд та бүхэн Ц.Даваасүрэнг УИХ-д таван удаа сонгож, үүний үрээр тэр Төсвийн байнгын хорооны даргаар гурван удаа, салбарын сайдаар хоёр удаа ажилласан. Гэтэл хөвсгөлчүүд та бүхний үр хүүхдийг XXI зуунд галлагаатай танхимд хөө тортгон дунд сургаж байна. Чухам юунд нь болоод сонгоод байдаг юм. Хөвсгөлчүүдийн итгэлийг 25 жил хормойлчихоод үр хүүхдүүдийг ийм нөхцөлд сургаж байна гэдэг юу гэсэн үг вэ. Түүний эрх мэдлийн туйлд явсан 20 гаруй жилийн хугацаанд хэдэн сумын сургууль бүү хэл хэд хэдэн сум суурин байгуулчихаар хугацаа өнгөрчээ. Өөрөө ч эрх мэдлийн оройд явсан хүн ямар ч асуудал шийдчих боломжтой ч сэтгэл гаргасангүй. Хөвсгөлчүүд та бүхнийг хэргээр харанхуй байлгах гэж 25 жил ажилласан ийм нөхрөө дахин бүү сонго. Ц.Даваасүрэн өнгөрөгч 25 жилд юу хийсэн байж таарах уу. Та бүхэнд өгч байсан амлалтуудаа лав хийсэнгүй. Тэгэхээр зөвхөн амин хувийн эрх ашиг, албан тушаалын төлөө тэмцэж ирсэн гэдгийг хөвсгөлчүүд та бүхэн намтраас нь хар. Өөрсдийнхөө аж амьдрал, үр хүүхдийн сурч боловсорч байгаа орчноос хар. 

Мөн хөвсгөлчүүд Л.Энх-Амгаланг УИХ-д дөрвөн удаа сонгож, үүний ачаар тэр салбарын сайдаар хоёр удаа, УИХ-ын дэд даргаар нэг удаа, Байнгын хорооны даргаар нэг удаа тус тус ажилласан. Гэтэл хөвсгөлчүүд та бүхний үр удмыг тань хөвөнтэй өмд үстэй дээлтэй танхимд суулгах нь халаг явуулж иржээ. Л.Энх-Амгалан тэр тусмаа Боловсролын сайдаар гурван жил ажилласан хүн. Өнөөдөр ч тэр боловсролын тухай том том бодлого ярьсаар сууна. Одоо ажиллаж байгаа П.Наранбаяр сайдыг шүүмжлэхээс эхлээд том бодлого яриад сууж байхад тэнд тойргийнх нь хүүхдүүд сурах сургуульгүй, сургуультай нь галлагаатай танхимд хөө тортог болон сууж байх нь үнэнд нийцэх үү. Харин ч Л.Энх-Амгалангийн шүүмжлээд байсан П.Наранбаяр сайд нь Азийн хөгжлийн банкны төлөөллийг дагуулан, газар дээр нь очоод асуудлыг бодитоор шийдчихэж байна. Ингэхэд Л.Энх-Амгалан 20 шахам жилийн хугацаанд юу хийсэн байх уу гэхээр аанай л амин хувийн эрх ашиг албан тушаалын төлөө явж ирснийг та бүхэн аж төрж байгаа орчин, үр хүүхдүүдийнхээ сурч байгаа сургууль танхимаас харчих. 

Үүнд Л.Мөнхбаатар ч хамаатай. Аанай л хөвсгөлчүүд Л.Мөнхбаатарыг  УИХ-д хоёр удаа сонгосны ачаар салбарын сайдаар нэг удаа, Байнгын хорооны даргаар нэг удаа ажилласан. Яах гэж ийм нөхдөөс юу горьдож сонгоод байдаг юм. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагад найм шахам жил ажиллана гэдэг бага хугацаа биш. Сургууль цэцэрлэгийн асуудлыг бол хялбархан шийдчихээр цаг хугацаа. Хөвсгөлчүүд та бүхэн ямар төлөөлөлтэй явж ирснээ эргээд нэг харчих. 

Өнгөрсөн өвөл тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойргоороо бүтэн тойрч хөдөө орон нутаг тэр тусмаа алслагдсан сумдын сургууль, эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламж муудаж, ашиглалтын шаардлага хангахгүй, хүүхдийн сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар удаа дараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж, салбарын сайд П.Наранбаярыг ч чамгүй сайн шахаж, асуудлы дэвшүүлж чадсаны гавьяа өнөөдөр ийнхүү биеллээ олж байна. Мөн УИХ-ын даргын 523 дугаар захирамжаар байгуулагдсан Боловсрол, Шинжлэх Ухааны ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, сурагчдыг стандартын шаардлага хангасан орчинд сурч, боловсрох боломжоор хангах талаар газар дээр нь очиж ажиллаж байна.

Тэгэхээр Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нарын 25 жил шийдэж чадаагүй асуудлыг П.Наранбаяр сайд 24 цагийн хугацаанд шийдчихэж болж байна. Сэтгэл зүтгэл байвал болдгийг тэр харууллаа. Энэ талаар мэдээлэл дайя.  

Боловсролын сайд П.Наранбаяр Азийн хөгжлийн банкны төлөөллүүдтэй хамтран Хөвсгөл аймгийн Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдад ажиллаж, анги бүр нь зуухан галлагаатай сургуулиудын төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэжээ. Цагааннуур суманд АХБ-ны санхүүжилтээр 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга барихаар шийдвэрлэжээ. Тус сургуулийн барилгын ажлыг энэ онд эхлүүлж, ирэх онд бүрэн ашиглалтад оруулах юм байна.

Тэгвэл Рэнчинлхүмбэ суманд 75 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдаж зургаан жил гацсан 320 хүүхдийн сургуулийн барилгыг гүйцээн барьж, энэ ондоо ашиглалтад оруулахаар болжээ. Мөн тус сумын Хөөндий багт НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль”-ийг байгуулахаар болсон байна. “Багийн бага сургууль” байгуулагдсанаар алслагдсан багийн хүүхдүүдэд сургууль завсардалт буурах, гэр бүлтэйгээ ойр сурч, хөгжих боломж бий болно хэмээн үзэж байгаа аж. 


С.Данзан 
 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.