dobu.mndobu

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

Төрийн соёрхолт, СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар элэгний хорт хавдартай хэмээн оношлогдож, Германы Франкфурт хотод эмчлүүлж буй талаар өмнө нь мэдээлж байв. 

Түүний эмчилгээ амжилттай болж, хавдар нь эдгэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн нэг жилийн турш эмчийн хяналтад байх аж. 

Энэ талаар тэрбээр "Ш.Гүрбазар нь ХБНГ Улсын Франкфурт хотын Нордфест хавдар судлалын төвд 70 гаруй хоног эмчлүүлээд эрүүл эсэн болохын их үзүүрээс атгаад өндийлөө. Босоод ирлээ.

Мэдээж элэгний хорт хавдар гэдэг өргөс авах лугаа үтэр илаарьшихгүй нь үнэн болохоор цаашдаа эмнэлгийнхээ хяналтад жил орчим явна.

Гурван удаагийн шаталсан эмчилгээнүүд хийлгэлээ. Эмчилгээний явцыг энд нурших нь зохисгүй. Ямартай ч буцаж төрсөн мэт цоо шинэ омогшлоор урагш алхах цаг хугацаа намайг тосож байна.

Төр түмэндээ залбиръя. Хүндхэн ирж байсан өдрөө өнөөдөртэй харьцуулахад самсаа борхирохоос өөр аргагүй нь үнэнийг өгүүлэхэд эмчилгээнийхээ хажуугаар “Намайг эдгээсэй гэж залбирч байгаа түмэндээ заавал өндийж очно доо” гэсэн сэтгэл минь намайг босголоо.

Төр түмэн минь гэж сүслэх тань

Тарни юм байна шүү.

Түүнээс гадна энэ 70 гаруй хоногт зүйлийн л юм бодогдсон.

Түүнээ цоохор тэмдэглэл, шадалсан бодрол маягаар тэмдэглэж, миний 40 жил үерхсэн МУГЗ Доржхандын Төрмөнх найздаа, мөн 8 жил миний тэрлэсэн болгоныг шивж хадгалдаг Б.Энхээ дүүдээ явуулж байлаа.

Гэтэл Төрмөнх “Үүнээ тэмдэглэл бодролын ном болгочих хүмүүст хэрэгтэй” гэснээр “Нулимс унахаа нүднээс асуухгүй” хэмээсэн ном болгож байгаа Төрөө маань. Одоо бодоход зөв ч байхаа.

Өөрийн амьдралд тохиосон бараг гурван сар орчимын сэтгэлийн тэмдэглэлээ олон түмэндээ дэлгэх минь миний их дотносол гэж бодлоо.

Та бүхний надад өргөсөн сэтгэл тань

Татаад босгосон тэнгэр байлаа

Нарны саам амсахын

Заяаг минь уртасгасан

Насан туршийн сэтгэлд тань сүсэлье" хэмээсэн байна.

Хуваалцах:

|
ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна

14 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цас, цас орж, цасан шуурга шуурна

Цас, цас орж, цасан шуурга шуурна

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

4 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.