dobu.mndobu

ХЗБХ: УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

ХЗБХ: УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

УИХ-ын Хууль, зүйн байнгын хорооны өчигдөр /2025.04.09/-ийн хуралдаанаар найман асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байсан боловч байнгын хорооны гишүүдээс уг хуультай дагаж орж ирсэн Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах санал гаргаснаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх 7 хоногт хийхээр болов.

Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар тус тус ахлахаар болов.

Мөн Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай Улсын Их Хуралд ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцэж дэмжлээ.

Хуваалцах:

|
Цас, цас орж, цасан шуурга шуурна

Цас, цас орж, цасан шуурга шуурна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.