0
Цагдаагийн байгууллагаас Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай хамтран “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагатай үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2025 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 09-ний өдрүүдэд “Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна.
“Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль нь 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа боловч иргэд болон согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн эрх, үүргээ ойлгож хэрэгжүүлэх нь харилцан адилгүй байна.
Дээрх хуульд согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчилгээ үзүүлэхийн өмнө “үйлчлүүлэгчийг хуульд заасан 21 насанд хүрсэн эсэхийг баримт бичиг болон техник технологи ашиглан заавал шалгах”, “үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх үйлдэл гаргасан тохиолдолд түүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхээс татгалзах эрхтэй” мөн “худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх зориулалтын танхимтай байх, ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх”, “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч”, “бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээд хариуцах”, “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байх” зэрэг олон шинэлэг зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг.
Иймд дээрх арга хэмжээний хүрээнд согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг иргэн, аж ахуй нэгжүүдэд холбогдох хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт зохион байгуулах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний соёлын талаар мэдээлэл, зөвлөмж өгч, олон нийтэд энэ талаарх хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөхийг зорьж байна.
2024 онд цагдаагийн байгууллагад нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 15.3 хувь буюу 6 гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн бол энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 27.5, эрүүлжүүлэгдсэн, саатуулагдсан иргэдийн тоо урьд оны мөн үеэс 86.1 хувиар тус тус өссөн бол албадан эмчилгээ 9.26, сайн дурын эмчилгээ 34 хувиар тус тус буурчээ.
Согтуугаар үйлдэгдсэн зөрчил урьд оны мөн үеэс 21.2 хувиар буурсан боловч хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж 42.9, иргэн 58.1 хувиар тус тус өсжээ.
Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28,155 зөрчил бүртгэгдсэнээс жолоодох эрхээ хасуулсан этгээд 2150, огт эрхгүй 3030 иргэн байжээ. Мөн согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол урьд оны мөн үеэс 40.7, хэрэг 97.9 хувиар тус тус өсөж 77 хүний амь нас хохирсон харамсалтай мэдээ байна.
Эдгээр статистикаас харахад согтууруулах ундаагаар үйлчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагатай үйлчилгээг иргэдэд үзүүлэх бол нөгөө талаасаа иргэд хууль тогтоомжоор тогтоосон үйлчилгээ, чанар, стандартыг шаардах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсэж байгааг харж болно.
Иргэд, аж ахуй нэгжүүдийг хууль, дүрмийг чанд мөрдөж, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний соёлыг төлөвшүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалъя.
Хуваалцах:
Цас, цас орж, цасан шуурга шуурна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ГССҮТ-ийн эмч нар мэс заслын шинэ технологи нэвтрүүллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цогтцэцийн уурхайд ажилладаг 197 хүн ХООЛНЫ ХОРДЛОГО авчээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил 26.7 хувиар буурчээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
АУДИТ: Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан бонд хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэлтэй байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Зөвлөөд зөвлөөд засардаггүй, ёс зүйг УЛАНДАА ГИШГЭГЧ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НББХ-ны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчтэй уулзав
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдааны бүртгэл эхэллээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 40.7 хувиар өсжээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэнэ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЗБХ: УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цасан болон шороон шуурга шуурна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сурвалжилга: Монголын циркчид маш аюултай орчинд бэлтгэлээ хийж байна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал 400 мянган төгрөгөөр торгоно
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
УЕП Б.Жаргалсайхан: Би өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа хүн
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томиллоо
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.