0
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025.04.10) НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч, ноён Халид Шарифиг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд парламентад улс төрийн олон нам, нийгмийн бүлгийн төлөөлөл орж ирсний ихэнх нь анх удаа сонгогдсон, мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд эмэгтэй гишүүд олон байгаа зэргийг Байнгын хорооны дарга Л.Энхнасан танилцуулж, Монгол Улс болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагаа, цаашид ямар чиглэлээр, хэрхэн хамтран ажиллах талаар ярилцав. Тэрбээр Байнгын хорооны эрхлэх асуудал, баримталж байгаа бодлого, чиглэлийг товч танилцуулж, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд нийгмийн салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах талаар эрчимтэй ажиллаж байгааг дурдав.
НҮБ-ын Хүн амын сан “Улс орныг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 1998 оноос дөрвөн жилээр төлөвлөн хэрэгжүүлж буй бөгөөд долоо дахь хөтөлбөрийн хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг чиглэлээр манай улсын холбогдох яамд, хороод, мөн эрүүл мэнд, хүн амын асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ талаар суурин төлөөлөгч Халид Шарифи тодорхой танилцуулж, Улсын Их Хурлын Тамгын газартай 2023 онд түнш байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байгааг онцлов. Тэрбээр 2016 онд баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон 2017 онд баталсан Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуулиудыг шинэчлэн сайжруулах шаардлагатайг дурдаж, холбогдох судалгаа, тайлан илтгэл, олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж зэрэг баримт бичиг, мэдээллээр хангахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тус сангаас 2017 онд манай улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг хийсэн байна. Олон улсын жишгээр энэ судалгааг 7-10 жил тутам хийх ёстой бөгөөд төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэвэл Үндэсний статистикийн хороо ээлжит судалгаагаа хийхэд нь техник, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахаа суурин төлөөлөгч мэдэгдэв.
Энэхүү чухал судалгааг хийх зардал, санхүүжилтийг улсын төсөвт тусгах асуудалд анхаарч ажиллахаа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан илэрхийлж, тус сангаас дэмжлэг үзүүлж, оролцож хийсэн нийгмийн үзүүлэлтийн түүвэр, эхийн эндэгдлийн шалтгаан зэрэг судалгааны ажлууд, тэдгээрийн үр дүн, олон улсын байгууллагуудын зөвлөмж болон холбогдох мэдээллийн талаар Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах уулзалтуудыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн юм. Мөн аймгийн төвүүд, зарим сумдад тус сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан Залуучуудын хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын, тэр дундаа Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийг танилцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүд, тэдний дотор шинээр сонгогдсон гишүүдэд мэдээлэл ихээхэн чухал байгааг онцоллоо.
Хуваалцах:
Цас, цас орж, цасан шуурга шуурна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ГССҮТ-ийн эмч нар мэс заслын шинэ технологи нэвтрүүллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цогтцэцийн уурхайд ажилладаг 197 хүн ХООЛНЫ ХОРДЛОГО авчээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил 26.7 хувиар буурчээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
АУДИТ: Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан бонд хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэлтэй байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Зөвлөөд зөвлөөд засардаггүй, ёс зүйг УЛАНДАА ГИШГЭГЧ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НББХ-ны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчтэй уулзав
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдааны бүртгэл эхэллээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 40.7 хувиар өсжээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэнэ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЗБХ: УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цасан болон шороон шуурга шуурна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сурвалжилга: Монголын циркчид маш аюултай орчинд бэлтгэлээ хийж байна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал 400 мянган төгрөгөөр торгоно
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
УЕП Б.Жаргалсайхан: Би өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа хүн
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томиллоо
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.