0
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2024 онд 798 тэрбум төгрөгийн дотоод бонд, 500 сая ам.долларын гадаад бонд гаргасан. Ингэхдээ “Бөөрөлжүүтийн ДЦС-ыг барих төсөл”, “Батарей хуримтлуурын төсөл” болон Улаанбаатар хотын автозам, замын байгууламжийн засвар шинэчлэлийн ажил” төслүүдийг санхүүжүүлэхэд 798 тэрбум төгрөг, “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд 500 сая ам.доллар босгосон байна.
500 сая ам.долларын зээлийг хэрхэн төлөх нарийвчилсан судалгааг хийгээгүй байна
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Сэлбэ дэд төв”-ийг санхүүжүүлэх 500 сая ам.долларын гадаад бонд гаргахдаа зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хэрхэн бүрдүүлэх талаар нарийвчилсан тооцоо судалгааг бодитой хийгээгүй байна гэж аудит дүгнэжээ.
Нийслэлээс бондын эргэн төлөлтийг “Сэлбэ дэд төв”-ийн хүрээнд нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах 7328 айлын орон сууцаар 5 буудал, Хайлааст, Чингэлтэй орчмын 640 га газрыг сольж чөлөөснөөр нэг га газрыг дөрвөн тэрбум төгрөгөөр худалдан борлуулж 2.6 их наяд төгрөгийн орлого олох боломжтой гэж үзсэн байна.
Орон сууцны төв зам дагуу 7328 айлын орон сууцны үйлчилгээний зориулалттай 100 мянган м.кв талбайг 548.2 тэрбум төгрөгөөр, зарим орон сууцыг 3.7 тэрбум төгрөгөөр нийт 551.9 тэрбум төгрөгийн орлохоор тооцоо гаргасан байна. Гэвч ТЭЗҮ-ээс өөр нарийвчилсан тооцоо судалгаа байхгүй байгааг аудитын дүгнэлтэд дурджээ.
Дотоод гаргасан 798 тэрбум төгрөгийг татвар нэмж төлөхөөр тусгажээ
Нийслэлийн зам засвар арчилгаанд зарцуулах 200 тэрбум төгрөгийн бондын транч-1 нь нэг жилийн хугацаатай 15 хувийн хүүтэй 100 тэрбум, транч-2 нь хоёр жилийн хугацаатай 15 хувийн хүүтэй, 100 тэрбум төгрөг бөгөөд 2025-2026 онд эргэн төлөх хуваарьтай байна. Гэвч буцаах төлөх эх үүсвэрийг автозам ашигласны төлбөрийг тав дахин, АТБӨЯХ-ийн албан татварыг 1-3 дахин нэмэгдүүлэх замаар өрийн хүүгийн болон үндсэн төлбөрийг төлөхөөр тусгажээ.
Х.Нямбаатар Өрийн удирдлагын тухай хуулийг зөрчжээ
Нийслэлээс богино хугацаатай, арилжааны нөхцөлтэй дотоодын зах зээлээс 798 тэрбум төгрөг, гадаад зах зээлээс 500 сая ам.доллар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зам засвар, арчилгаа, Бөөрөлжүүтийн ДЦС барих, Батарей хуримтлуурын станц барих, Сэлбэр дэд төвийг орон сууцжуулах зэрэг төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн нь Өрийн удирдлагын тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.2-д энэ хуульд өөрөөр заагаагүй бол арилжааны нөхцөлтэй гадаад зээллэгийн эх үүсвэрээр эргэн төлөгдөх чадвартай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, 6.4.3-д тухайн төсөл арга хэмжээний хэрэгжих хугацаа нь түүнийг санхүүжүүлэх зээллэгийн эргэн төлөх хугацаанаас илүүгүй байх чиглэл баримтлах, 6.4.4-д гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх чиглэл баримтлах гэснийг тус тус зөрчиж байна гэж аудитын байгууллага дүгнэжээ.
Ж.БАТ
Хуваалцах:
Цас, цас орж, цасан шуурга шуурна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ГССҮТ-ийн эмч нар мэс заслын шинэ технологи нэвтрүүллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цогтцэцийн уурхайд ажилладаг 197 хүн ХООЛНЫ ХОРДЛОГО авчээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил 26.7 хувиар буурчээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
АУДИТ: Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан бонд хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэлтэй байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Зөвлөөд зөвлөөд засардаггүй, ёс зүйг УЛАНДАА ГИШГЭГЧ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НББХ-ны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчтэй уулзав
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдааны бүртгэл эхэллээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 40.7 хувиар өсжээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэнэ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЗБХ: УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цасан болон шороон шуурга шуурна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сурвалжилга: Монголын циркчид маш аюултай орчинд бэлтгэлээ хийж байна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал 400 мянган төгрөгөөр торгоно
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
УЕП Б.Жаргалсайхан: Би өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа хүн
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томиллоо
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
4 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.