0

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрладаг уул уурхайн компанийн 197 хүн хоолны хордлого авчээ.
Тодруулбал, ХӨСҮТ-өөс өнөөдөр (2025.04.11) цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрладаг уул уурхайн компанид хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 20-48 насны 197 хүн хоолонд хордож, 105 нь эмнэлэгт хэвтсэн. ХӨСҮТ-д 91 хүн хэвтэж байна. 44 хүний биеийн байдал харьцангуй хөнгөн учраас гэрээр эмчлүүлж байгаа. 10 хүн нь аймаг орон нутагтаа эмчлүүлж байна. Гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах халуурах зэрэг гол шинж тэмдэг илэрсэн. ХӨСҮТ-өөс голомтод нь ажиллаж байна. Дүгнэлт гараагүй байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.