0
Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар аймгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хориглолоо.
Иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхчүүдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, Хөвсгөл аймгийн Хүүхдийн 12-р чуулганаас гарсан саналын дагуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор уг шийдвэрийг гаргасан байна.
Мөн тус аймгийн эцэг эхчүүд, өсвөр насны хүүхдүүдийн дунд тодорхой үе шаттай судалгааг явуулахад хориглох нь зүйтэй гэсэн саналыг олонх нь гаргасан байна. Тус тогтоолыг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлснээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.