0
Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах нэр бүхий уурхайн ажилчид хоолонд хордсон мэдээлэл өнгөрөгч долоо хоногт гарсан юм. Тодруулбал, Цогтцэций суманд байрладаг хоол хүнсний хангамж үйлчилгээ авдаг дөрвөн компанийн ажилчдын дунд хоолны хордлогын шинж тэмдэг энэ сарын 9-ний өдөр илэрсэн байдаг. Одоогоор хоолны хордлогын 197 тохиолдол бүртгэгдээд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Энэ талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "20-48 насны 197 хүн хоолонд хордож 105 нь эмнэлэгт хэвтсэн. ХӨСҮТ-д 91 хүн хэвтэж байна. 44 хүний биеийн байдал харьцангуй хөнгөн учраас гэрээр эмчлүүлж байна. 10 хүн нь аймаг орон нутагтаа эмчлүүлж байгаа. Иргэдэд гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах халуурах шинж тэмдэг илэрсэн” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгөөд байсан
Тэгвэл уурхайн 197 ажилтныг хоолны хордлогод оруулсан, уурхайд катерингийн үйлчилгээ үзүүлдэг компани нь Бодь группийн охин компани болох Рэд рок катеринг ХХК байсан талаар эх сурвалжууд мэдээлж өгч байна.
Рэд рок катеринг ХХК-ийн хувьцааг Пүрэвийн Батхүү, Рэд рок холдинг ХХК эзэмшиж байгаа юм. Тус компанийн эцсийн өмчлөгч нь П.Батхүү, Бодь группийн “босс” Данзандоржийн Баясгалан нар байгаа юм.
Тус компани нь Эрдэнэс Таван толгой ХК-ийн катерингийн 24.8 тэрбум төгрөгийн тендерт шалгарч байжээ. Мөн МИАТ компанийн хоол катерингийн 9.5 тэрбумын тендерт шалгарч байсан байна.
Рэд рок катеринг ХХК-ийн хувьцааг Рэд рок холдинг ХХК эзэмшдэг. Рэд рок холдинг ХХК-ийн хувьцааг Бодь-Интернэшнл ХХК эзэмшиж байна. Эцсийн өмчлөгч нь Д.Баясгалан бүртгэлтэй байх аж.
“Голомт”-ын Д.Баясгалангийн компаниуд Бөөрөлжүүтийн цахилгаан станц, офф-тейк гэрээгээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьсан байдаг.
Э.ТЭРГЭЛ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.