1
-ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК АУДИТЫН ШАЛГАЛТАД “УНАВ”
Төрийн өмчит компаниуд дээр хөдөлмөрийн “нууц” гэрээ хийгдэж өндөр цалин авах, хариуцлагаас зугтаж төрийн мөнгөөр өөрсдийгөө даатгуулах явдал газар авчээ.
Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр засгаас жийгдэж, тендер будилиантуулсан гэх хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан Б.Дүгэржав өдгөө сарын 15.6 сая төгрөгийн цалинтай “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын суудалд тухалжээ.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлаар томилогдсон хүн Онцгой нөхцөл бүхий “нууц” хөдөлмөрийн гэрээ байгуулдаг аж. “Нууц” хөдөлмөрийн гэрээнд тусгаснаар Гүйцэтгэх захирлын сарын цалин 16.5 сая төгрөг байдаг юм байна. Ингээд болоогүй хөдөлмөрийн “нууц” гэрээнд Гүйцэтгэх захиралд нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь зориулж 36 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг компанийн санхүүгээс олгож болно гэсэн заалттай ажээ.
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК АУДИТЫН ШАЛГАЛТАД “УНАВ”
Аудитын байгууллагаас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2024 оны санхүүд шалгалт хийжээ. Шалгалтаар нийтдээ 77 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.
Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” компанийн захирал тушаал гарган компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, сахилгын шийтгэлтэй 50 ажилтанд 290.3 сая төгрөгийн урамшуулал цалин олгожээ.
Дээрх үйлдэл компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.5 “хөдөлмөрийн сахилга, шийтгэлийг давхардуулан олгохгүй бөгөөд сахилшын шийтгэлтэй хугацаанд шагнал урамшуулал олгохгүй” 9.1.6 “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасныг зөрчжээ.
Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ачаа тээврийн төлөвлөгөө тасарсан байхад тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан хэмээн Тээврийн удирдлгын хэлтсийн ажилтнуудад жилийн урамшуулалд 42.1 сая төгрөг олгожээ.
Ингээд болоогүй туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан 16 ажилтанд улирлын үр дүнгийн урамшуулалд 14.4 сая төгрөгийн цалин олгожээ.
Дээрх үйлдэл нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6-д байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, цалин хөлсийг орлого гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялдуулан олгох” гэж заасныг зөрчсөн байна.
Хамгийн ноцтой нь “Тавантолгой төмөр зам” ХХК нь өөрийн хөрөнгийг бусдад үнэ төлбөргүй ашиглуулж 2.8 тэрбум төгрөгийн орлого олох боломжоо алдсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.