dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Нүүрсний экспортыг дэмжих талаар хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Нүүрсний экспортыг дэмжих талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 14:00 цагаас эхэллээ. Өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

Тухайлбал,

-“Нүүрсний экспортыг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх,

-Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдлаас шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл,

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар,

-Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Цусны донорын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг 23 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.