0
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн “Нийслэлийн аварга баг” шалгаруулах багийн барилдааныг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн Хөгжлийн Хөтөлбөр”-ийн Спортын арга хэмжүүнүүдтэй уялдуулан ирэх тавдугаар сард зохион байгуулахааар шийдвэрлэлээ.
Тус “Нийслэлийн аварга баг” шалгаруулах тэмцээний Удирдамжийг ирэх долоо хоногт гарган бөхчүүдэд танилцуулах аж.
Иймд дөрөвдүгээр сарын 27-нд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулагдахаар боллоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.