0
Дүнжингаравын уулзварт гарсан ослын буруутан байж болзошгүй хоёр хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.04.22/ болж байна.
“Дашваанжил” компанийн жолооч Ч.Рэнцэндоржийн өмгөөлөгч Х.Даваахүү:
-Зам тээврийн осол гарахад хоёр тээврийн хэрэгсэл холбогдсон. Нэг нь Ч.Рэнцэндоржийнх, нөгөөх нь “Ниссан патрол” автомашин. Ч.Рэнцэндоржийг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй буюу ногоон гэрлээр орсон, дохио өгсөн гэж үзсэн. Нөгөө талд “Ниссан патрол” автомашин зам тавьж өгөх үүрэгтэй. Энүүгээрээ Ч.Рэнцэндорж бол давуу эрхтэй байсан байна. “Ниссан патрол” автомашины жолоочийг яллагдагчаар татаж орж ирээгүй нь анхаарал татаж байна. Тухайн автомашины өмчлөгч, ашиглагч нь хэн байгаа вэ. Миний мэдэхээр Батлан хамгаалахын яам.
Тухайн уулзвар стандарт шаардлага хангахгүйг бусад шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.
Ч.Рэнцэндорж гуай тухайн газ алдагдах үед аюулгүй байдлаа хангаж хөдөлгүүрээ унтраасан, ХАБ-аа хангаж удирдлага руугаа мэдэгдсэн. Галын эх үүсвэр “Дашваанжил” компанийн тээврийн хэрэгслээс гараагүй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.