0
"Сугалаа бөглүүлнэ" гэх нэрийдлээр иргэдийг залилж байна. Тухайлбал, 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр иргэн Б нь Фейсбүүкт байршуулсан “20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ” гэх зарын дагуу Ц гэгчтэй холбогдож, өөрийн гар утсанд ирсэн зургаан оронтой нууц кодыг бусдад дамжуулан өгчээ. Улмаар Ц гэгч нь тухайн иргэний фейсбүүк хаягт хууль бусаар халдаж, улмаар бусад руу “мөнгө зээлээч” гэх зурвас явуулж гурван иргэнээс нийт 18 сая төгрөгийг авч залилсан үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж.
Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Иймд иргэд өөрийн фейсбүүк, цахим хаягийн нууцлалын тохиргоог сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.