0
Огноо2024-11-22
"МЭК" судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг улс төрчдийн барометрийн арваннэгдүгээр сарын дүн гарчээ.
Судалгаагаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өссөн байгаа бол УИХ, Ерөнхий сайдын рейтинг долдугаар сараас хойш тасралтгүй буурсаар байна.
Уг судалгааг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1700 иргэнээс арваннэгдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар авсан гэдгийг энд сануулъя.
ТӨСӨВТ ХОРИГ ТАВЬСНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН РЕЙТИНГ ӨСЖЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг 5-6 онооны хооронд хэлбэлзсээр ирсэн. Энэ удаад ч мөн төдийлөн их хэмжээний өөрчлөлт ороогүй байна. Гэхдээ өмнөх сараас 0.1 хувиар өсжээ. Үүний шалтгаан нь "Шударга", "Гадаад харилцаагаа сайн үргэлжлүүлж байгаа", "Ажилч хичээнгүй", "Төсөвт хориг тавьсан" гэх зэрэг байгаа юм.
Уг судалгааг арваннэгдүгээр сарын 10-20-ны хооронд буюу Ерөнхийлөгч төсөвт хориг тавихаас өмнөх өдрүүдэд ч авч байсан гэдгийг дээр дурдсан. Тийм ч учраас Ерөнхийлөгчид муу үнэлгээ өгсөн зарим иргэд шалтгаанаа "Засгийн газрын буруу зүйлд хориг тавихгүй байна" хэмээн тайлбарлаж байжээ. Үүнээс иргэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төсөвт хориг тавих байх гэсэн хүлээлттэй байсан нь харагдаж байгаа юм.
Сануулахад, Засгийн газраас УИХ-д 2025 оны төсвийн тухай хуулийг өргөн барьсан цагаас эхлэн зардал хэт өндөртэй байна гэх маргаан дагуулж эхэлсэн. Улмаар УИХ-ын нэр бүхий гишүүд болон иргэд үүнийг эсэргүүцсэн ч УИХ-ын чуулганаар баталсан юм. Харин эцэст нь өчигдөр буюу энэ сарын 20-нд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийнхээ хүрээнд тавьж буй хоёр дахь хориг болоод байна. Ямартай ч иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байсан төсөвт хориг тавьсан нь Ерөнхийлөгчийн рейтингийг өсгөжээ.
ШИНЭ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАН ЦАГААС ХОЙШ РЕЙТИНГ НЬ БУУРСААР БАЙНА
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр таван намын төлөөлөлтэй, 126 гишүүнтэй парламент байгуулагдсан. Эл парламент байгуулагдсан цагаас буюу долдугаар сараас хойш рейтинг нь тасралтгүй буурсаар байна.
Тодруулбал, долдугаар сард иргэд УИХ-ын үйл ажиллагаанд 5 оноо өгч байжээ. Харин наймдугаар сард 4.8, есдүгээр сард 4.6, аравдугаар сард 3.9 оноо өгсөн байна. Харин арваннэгдүгээр сард 3.4 оноо өгчээ.
Анзаарвал, иргэд "Ажлаа сайн хийх байх" гэснээс өөр сайшаасан тайлбар хэлээгүй байгаа юм. Харин "Улсын төсөв хэт их үрэлгэн баталсан", "Үр дүнтэй шийдвэр байхгүй", "Хуралдаа суухгүй байна", "Хиймэл дагуултай болох асуудал ярьсан" гэх зэргээр сөрөг сэтгэгдэлтэй буйгаа илэрхийлжээ.
ЕРӨНХИЙ САЙДЫН РЕЙТИНГ ХАМГИЙН ДООД ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЭВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг өмнө нь байгаагүйгээр унаж, хамгийн доод хэмжээндээ хүрчээ.
Тодруулбал, өмнөх Засгийн газрын үед түүний рейтинг 6 оноо буурч байгаагүй. Харин шинэ бүрэлдсэн Засгийн газрын үеэс эхлэн унасаар байна.
Ерөнхий сайдын үйл ажиллагааг иргэд үнэлэхдээ долдугаар сард 6.1, наймдугаар сард 5.9, есдүгээр сард 5.7, аравдугаар сард 5.5 оноо өгч байсан. Харин арваннэгдүгээр сард хамгийн бага буюу 5.4 оноогоор үнэлжээ. Үүний шалтгаан нь мөн л төсөвтэй холбоотой аж.
Түүнд муу үнэлгээ өгсөн иргэд "Үнийн өсөлт", "2025 оны төсөв хэт үрэлгэн", "Хиймэл дагуултай болох асуудал", "Эрүүл мэндийн үйлчилгээний доройтол" зэргээс шалтгаалсан гэжээ.
АВТОМАШИНЫ ДУГААР ОЛГОЛТЫГ ХЯЗГААРЛАСНААС БОЛЖ Х.НЯМБААТАРЫН РЕЙТИНГ УНАЖЭЭ
Аравдугаар сард Улаанбаатар хотын авто замуудыг зассантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын рейтинг өсөж байв. Харин энэ сард өмнөх сараас 0.6 оноогоор буурч, 3.5 болжээ. Үүний шалтгаан нь автомашины дугаар олголтыг зогсоосонтой холбоотой байгаа юм. Мөн автозамын түгжрэл, бродюр сольсон зэргээс болж, иргэд түүнд бага оноо өгчээ.
Хэдийгээр энэ сард түүний рейтинг буурсан ч том зургаараа өсөлттэй яваа гэдгийг дээрх графикаас харж болно.
Ч.ЛОДОЙСАМБУУГИЙН РЕЙТИНГ ОЛОН ЖИЛ ТӨРД "СУУСАН" УЛС ТӨРЧДИЙНХӨӨС ӨНДӨР БАЙНА
Судалгаанд оролцсон иргэдийн нэрлэснээр, үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн жагсаалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ч.Лодойсамбуу, Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, ХҮН намын дарга Т.Доржханд нар багтжээ.
Үүнээс УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дөрөвт байгаа нь анхаарал татаж байгаа юм. Шинээр сонгогдсон гишүүдээс ганцхан түүний рейтинг өндөр буй бөгөөд төрд олон жил "суусан" улс төрчдийн өмнө бичигдсэнийг харж болох юм.
ИРГЭДЭД ХАМГИЙН ТААЛАГДДАГГҮЙ УЛС ТӨРЧӨӨР ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ НЭРЛЭГДЭВ
Иргэд үйл ажиллагаа нь хамгийн таалагддаггүй улс төрчөөр ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг нэрлэжээ. Түүний араас уг жагсаалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хотын дарга Х.Нямбаатар, Шадар сайд Т.Доржханд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нар бичигдсэн байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учралын тухайд, Францын Засгийн газраас зээл авч, “Үндэсний хиймэл дагуулын төсөл” хэрэгжүүлэх талаар ярьж эхэлсэн. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулаад буй бөгөөд үүнээс болж түүний рейтинг буурсан байж болох юм.
Мөн анзаарвал, үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчөөр шинэ гишүүдээс УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нэрлэгджээ.
УИХ-Д СУУДАЛТАЙ БҮХ НАМЫН РЕЙТИНГ БУУРЧ," ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ"-ИЙНХ ХАМГИЙН ИХ УНАЖЭЭ
Дээр графикаас харахад долдугаар сард МАН болон Үндэсний эвслийн рейтинг 50 хувиас өндөр байжээ.
Тодруулбал, МАН-ын рейтинг 5.7, Үндэсний эвслийнх 5.2, Ардчилсан намынх 4.8, ХҮН намынх 4.8, Иргэний зориг ногоон намынх 3.9 оноотой байсан аж. Үүнээс хойш буурсаар МАН-ын рейтинг 5 оноонд тогтож, бусад намынх 4.1 ба түүнээс доош унасан байна. Харин хамгийн их уналлтай байгаа нь Үндэсний эвсэл байна. Тус эвслийн рейтинг 1.6 оноогоор буурч, 3.6 болжээ.
Том зургаар нь харвал, улс төрд суудалтай таван намын үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээ улам муу болсоор байна.
Хуваалцах:
Батарей хуримтлуурын станц туршилтаар ажиллаж эхэллээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Р.Цэрэнпил: 55 нас хүртлээ нийт 40 литр цусаа бэлэглэсэн
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Машины импорт 72,4 хувиар өсжээ
22 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: “Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын манлайлал” үзэсгэлэн нээгдэнэ
30 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
УИХ-ын гишүүн Х.Баттулга чуулганы хуралдаандаа 16 удаа ОРОЛЦООГҮЙ байна
35 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нүүрсний экспорт 23.9 хувиар өсжээ
40 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -10 градус хүйтэн байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
УИХ-ын чуулган маргааш хуралдаж, 2025 оны төсвийг эцэслэн батална
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ерөнхий сайдын зөвлөх Б.Гантулга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөшөөтийн ордын лицензийг 10-хан сая төгрөгөөр өөрийн болгосон “Мо Эн Ко”
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
13 иргэний амь насыг авран хамгаалжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Арванхоёрдугаар сард гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой кинонууд
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автомашинд ногдуулах татварын хэмжээг өсгөх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол руу цөмөрсөн автомшиныг татан гаргажээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Улсын хэмжээнд галт зэвсэг, бууны бүртгэлийн "Зэвсэг" нэгдсэн арга хэмжээ явагдаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.