dobu.mndobu

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэнэ

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр 2025 оны улсын Төсвийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчих нөхцөл бүрдсэн тул хууль нийцүүлэн дахин өргөн барьж, хэлэлцүүлэхээр бүхэлд нь хориг тавьсан. Тиймээс Төрийн тэргүүний төсөвт тавьсан хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэх учиртай.

Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр (2024.11.22) хэлэлцэхээр болж, УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тов гарчээ.

Тодруулбал, 

УИХ дахь МАН, АН-ын бүлэг 09:00 цагт,

Төсвийн байнгын хороо 12:00 цагт,

Хууль зүйн байнгын хороо 13:00 цагт,

УИХ-ын чуулган 15.00 цагт тус тус хуралдах юм байна.

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.