dobu.mndobu

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

0

НийтлэлчAdmin

Огноо2023-03-06

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг хүргэж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр болон насны хишгийг гуравдугаар сарын 14, 24-нд олгохоор байна.
Харин энэ сард хүүхдийн мөнгө олгохгүй. Учир нь сар шинийн баяртай холбогдуулан гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 21-нд урьдчилж олгосон. Тиймээс энэ сард хүүхдийн мөнгө олгохгүй юм.
Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын хуваарь:
  • Асаргааны тэтгэмжийг гуравдугаар сарын 14, 24-нд
  • Амьжиргааны дэмжих мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14, 24-нд
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14-нд
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт гуравдугаар сарын 14, 24-нд
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж гуравдугаар сарын 14, 24-нд
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гуравдугаар сарын 14, 24-нд
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гуравдугаар сарын 14-нд
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж гуравдугаар сарын 14, 24-нд
  • Насны хишиг гуравдугаар сарын 14, 24-нд
  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж гуравдугаар сарын 20-нд тус тус олгох аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.