dobu.mndobu

Улаанбаатар-Хочиминь чиглэлийн шууд нислэг арванхоёрдугаар сард эхэлнэ

Улаанбаатар-Хочиминь чиглэлийн шууд нислэг арванхоёрдугаар сард эхэлнэ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо болж буй Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголын хэсгийн дарга Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнамын хэсгийн дарга Ле Минь Хоан нар ахлан хуралдууллаа. 

Хуралдааны үеэр 2023 онд байгуулсан визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр нь иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм. Энэ хүрээнд Улаанбаатар-Хочиминь чиглэлийн шууд, тогтмол нислэгийг энэ оны 12 дугаар сараас эхлүүлж байгаа нь хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, бизнес, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Хуваалцах:

|
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

15 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

8 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

6 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.