0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан.
Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг төсвийн алдагдлаа бууруулах, хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой гэж үзэж, бүхэлд нь хориг тавьж буйгаа мэдэгдсэн юм.
Уг асуудлыг өнөөдөр (2024.11.22) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.
Хуралдаанд 89 гишүүн оролцсоноос 70 нь дэмжиж, гишүүдийн 78,7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.
Улмаар хэлэлцэх асуудал дуусаж, чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.
Хуваалцах:
Тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргүүдийг илрүүлжээ
4 өдрийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.