1
Засгийн газрын өнөөдрийн (2025.05.28) ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болсон талаар хэвлэлийн албанаас нь мэдээлсэн. Энэ тухай албан мэдээллийг Засгийн газрын албан ёсны цахим хуудастаа ч нийтэлжээ. Мөн хуралдааны дараа Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл зэрэг зарим сайд нар тогтоолын төслийн тухай хэвлэлд мэдээлэл өгсөн юм.
Гэтэл Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар худлаа ярилаа.
Б.Дэлгэрсайхан сайдын тухайд, "Би сая хуралд байгаагүй. Засгийн газрын хурал руу ороогүй. Зочин гаргаж өгөхөөр яваад сая л ирж байна" хэмээн хэлсэн. Гэтэл Засгийн газар хуралдаж буй үеийн зурагт тэр сууж байгаа нь тод харагдаж байгаа юм. Уг зургийг өнөөдрийн хуралдааны үеэр дарсан болохыг Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн юм.
Харин Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын хуралдаанаар ямар ч тогтоол яриагүй. Битгий худлаа яриад яваад бай. Би тийм зүйл огт сонсоогүй, мэдэхгүй байна" хэмээн хэлжээ.
Түүнийг ийн хэлэхийн өмнө Засгийн газрын хэвлэлийн албанаас тогтоолын тухай албан мэдээлэл өгөөд байсан бөгөөд тун удалгүй албан ёсны мэдээлэл цахим хуудаст нь байршсан юм.
Ийн тэд худал яриад, "гурав алхалгүй" баригдлаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.