dobu.mndobu

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт энхийг сахиулагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт энхийг сахиулагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2025.05.29) Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа энхийг сахиулагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Тэрбээр "Монголын бахархал, дэлхийн баатрууд үе үеийн энхийг сахиулагчид болон тэдний үйл хэргийг өнөөдөр ч үргэлжлүүлж яваа Эрхэм генерал, офицер, ахлагч, хилийн чанадад энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй нийт цэргийн алба хаагчдадаа Олон Улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг дэвшүүлж, Та бүгдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Даян дэлхий амгалан байж, Монгол цэргийн, түүний дотор цэнхэр дуулгат энхийг сахиулагчдын маань золбоо хийморь үеийн үед мандан бадрах болтугай" хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

Манай улс өнгөрсөн 23 жилийн хугацаанд 16 энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор нийт 23 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгт илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж иржээ.

Энэ бүхний үр дүнд манай энхийг сахиулагчдын нэр хүнд, дадлага сургалт, сахилга бат, үүрэг гүйцэтгэх чадавх улам нэмэгдэж, өнөөдөр "МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ" хэмээх нэр хүндийг алдаршууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.